ВИДЕО: Исландад галт уул оргилж байна
2023-12-19

Исландын баруун өмнөд хэсэгт байх Рейкьянесын хойгт хэдэнтээ хүчтэй газар хөдөлсний дараа галт уул сэргэжээ. Галт уул 12 дугаар сарын 18-ний үдшээс  эхлэн оргилж эхэлсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт болсон бүс нутагт байх Гриндвак загасчны хотхоноос 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох "Цэнхэр нуур" амралтын газрыг хаажээ.

 

Исландын Цаг агаарын товчооны мэдээлснээр, Гриндавик хотоос дөрвөн километр байх галт уул  орон нутгийн цагаар 12 дугаар сарын 18-ны 22:17 цагт оргилж эхэлсэн байна. Галт уулын ан цав 3,5 км бол лав секундэд 100-200 куб метр хурдтайгаар урсаж байгаа аж.

 

Энэ улсад 10 дугаар сараас эхлэн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй байгаа бөгөөд хэдэн мянган газрын чичирхийлэлт бүртгэгдэж байв. Одоо эргийн хамгаалалтын нисдэг тэрэг галт уул оргилсон бүс нутагт ажиллаж, нөхцөл байдлыг шинжилж байгаа аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин