Хятадад дахин газар хөдөлжээ
2023-12-19

Өнгөрсөн шөнө Хятадад ,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Ганьшу, Цинхай мужуудад байгалийн гамшгийн улмаас олон хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Хятадад хүчтэй газар хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ

Даваа гарагийн шөнө болсон энэ газар хөдлөлтийн араас мягмар гарагийн өглөө Шинжаан Уйгурын өөртөө засах оронд 5,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн төв нь 135 мянган хүхн оршин суудаг Тумшук суурингаас баруун зүгт 110 км зайд байсан бол голомт нь 10 км гүнд байсан аж.

 

Одоогоор газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтсэн, эвдэрл сүйрэл болсон талаарх мэдээлэл гараагүй байна. Хятадад 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө болсон газар хөдлөлтийн дараа газар хөдлөлтөд шуурхай хариу үзүүлэх дөрвөн түвшний хоёрдугаар зэргийг зарласан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин