Сербийн сөрөг хүчин өлсгөлөн зарлажээ
2023-12-19

"Хүчирхийллийн эсрэг Серби" сөрөг хүчний эвслийн тэргүүнүүд өлсгөлөн зарлажээ. Тэд тус улсад болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ийм алхам хийсэн гэж Интерфакс дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Белградын парламентын сонгуулиар эрх баригч Сербийн дэвшилтэт нам ялалт байгуулсантай сөрөг хүчнийхэн санал нэгдэхгүй байгаа гэнэ. Хотын сонгуулийн хорооны мэдээлснээр, 12 дугаар сарын 18-ны байдлаарх санал тооллогын дүнгээр эрх баригч нам 39,34 хувийн санал авсан бол барууныг баримтлагч "Хүчирхийллийн эсрэг Серби" сөрөг хүчний эвсэл 34,27 хувийн санал авчээ. 

 

Сонгуулийн санал тооллогын дүн дуусаагүй байгаа ч "Хүчирхийллийн эсрэг Серби" сөрөг хүчнийхэн сонгуулийг луйвардсан гэж үзэн, сонгуулийн дүнг цуцлахыг шаардан, өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна. 

 

Улмаар Белград хотын парламент, хотын захиргааны барилгын өмнө дэмжигчдээ цуглуулж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, дараа нь хэдэн мянган иргэн төв гудамжаар явж, замын хөдөлгөөн хаажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин