Марк Цукерберг Хавайд газар доорх бункер барина
2023-12-19

Мета корпорацийн тэргүүн Марк Цукерберг Хавай дахь маш нууц цогцолбортоо газар доорх бункер барихаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар WIRED сонин төслийн баримт бичгээс иш татан мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Цукерберг 2014 оноос Кауаи арлын өмнөд хэсэгт газар худалдаж авах ажлаа эхлүүлжээ. Улмаар 5,6 сая квадрат метр талбай бүхий цогцолбор байгуулахаар болсон байна. Энэ цогцолборт 30 унтлагын өрөө, угаалгын өрөө, офис, хурлын танхим, цахилгаан шат бүхий 5000 кв.метр талбай бүхий хоёр харш баригдах аж. Гол хоёр барилга нь газар доорх хонгилоор холбогдох бөгөөд энэ хонгил нь тусдаа эрчим хүчний эх үүсвэртэй, хоол хүнсний нөөцтэй 465 квадрат метр талбатай хоргодох байртай холбогдох гэнэ.

 

Түүнчлэн Цукербергийн харшийн нутаг дэвсгэрт бэлтгэлийн танхим, усан сан, саун, теннисийн талбай байх юм байна. Мөн зочид модон дээр байрлах жижиг байшингуудын хооронд явах олсон гүүр байгуулахаар төлөвлөжээ. Энэ төсөлд Цукерберг 270 сая доллар зарцуулахаар зэхэж байгаа гэнэ. Мөн төслийг нууцалж, төсөл гүйцэтгэх ажилтнууд, хамгаалагчдыг мэдээлэл задруулахгүй байх хэлэлцээрт гарын үсэг зуруулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Газар доорхи хонгил тус болохгүй л гэж байна лээ дээ
2023-12-20
БАРИУЛНА ГЭЭЧ ЭНЭ БАРЬДАГ ДЭЭРЭЭ ГАЦНА
2023-12-20