Variety 2023 оны шилдэг аймшгийн кинонуудыг нэрлэжээ
2023-12-20

Шоу бизнесийн салбарын үйл явдлыг мэдээлдэг, Америкийн тэргүүлэгч долоо хоног тутмын сэтгүүлүүдийн нэг Variety 2023 оны хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг нэрлэжээ.

 

Variety сэтгүүлийн редакцийн үнэлснээр, энэ жилийн хамгийн шилдэг аймшгийн кино нь "Скинамаринк" болсон байна. 2022 оны долдугаар сард гарсан энэ кино найруулагч Кайл Эдвард Боллын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тэрбээр киногоо хүхүэд ахуйдаа амьдарч байсан байшинд, нийт 15 мянган долларын төсөв гарган бүтээжээ.

 

Кинонд бяцхан хоёр хүүхэд шөнө дунд сэрж, гэрт нь айдас төрүүлэм үзэгдлүүд ар араасаа гарч,  ээж аавыгаа сэрээх гэсэн ч бүтэлгүйтэж байгаа тухай өгүүлэх бөгөөд үүгээрээ найруулагч өсөж том болохын өвөрмөц айдсуудыг гаргахыг хичээсэн гэдэг.

 

"Нэн шинэ зүйл мэдрэхийн тулд анхаарлаа бүрэн хандуулахад бэлэн байгаа хүн бүрт энэ кино зориулагдсан. Скинамаринк кино шөнөөр юу болдог талаарх төсөөллийг өөрчилнө" гэж Variety сэтгүүл онцолжээ.

 

Энэ оны шилдэг аймшгийн кинонд ах дүү Дэнни болон Майл Филиппийн "Talk to me" буюу "Надтай ярь" кино багтсан байна. Энэ кинон дээр залуусын үдэшлэг дээр нөгөө ерртөнцөөс сүнс дуудах тоглоом дуулиан тарьж байгааг харуулна. Киноны нэг дүр болох Миа талийгаач ээжтэйгээ холбогдох гэснээр үр дүн нь аймшигтай болж хувирна.

 

Дээрх хоёр киноноос гадна "Хөрөө 10", "M3GAN", "Sick" зэрэг кинонуудыг шилдэг аймшгийн кинонуудаар нэрлэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин