WSJ: Путин энэ оны геополитикийн ялагч
2023-12-20

Америкийн Wall Street Journal (WSJ) сонины тоймч Жеральд Бейкер нийтлэлдээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2023 оны геополитикийн ялагч болсон хэмээн онцолжээ. 

 

Түүний өгүүлснээр, ОХУ-ын төрийн тэргүүний байр суурь "нэг жилийн өмнөхөөс хавьгүй хүчтэй харагдаж" байгаа гэнэ. "Магтаал дагуулж байсан Киевийн сөрөх давшилт удааширч, Путиний эдийн засаг барууны хоригуудыг тэсэж, Европын шийдэмгий байдал бөхөж, Америкийн дэмжлэг суларч байна" хэмээн Жеральд Бейкер онцолсон байна.

 

Өмнө нь WSJ мөн л Оросын Ерөнхийлөгчийн талаар эерэг мэдээлэл бүхий нийтлэл гаргаж байлаа. Тодруулбал, Оросын цэрэг, эдийн засаг, гадаад бодлогын ололт нь Барууныхантай хийж буй  сөргөлдөөнд Путиний стратеги үр дүнгээ авчирж байгааг илтгэж байна хээмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-20