Таэквондогийн улсын аваргаас Б.Хосхөлөг алтан медаль хүртжээ
2023-12-20

Таэквондогийн 2023 оны хамгийн сүүлийн тэмцээн болох насанд хүрэгчид, “Мастерс”, пара таэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн УАШТ-д “Мастерс”-ын +80 кг-ын жинд Орхон аймгийн ”Эрдэнэт-Олимп” таэквондогийн холбооны дасгалжуулагч Б.Хосхөлөг алтан медаль хүртсэн байна.

 

Тус УАШТ-д Эрдэнэтийн тамирчид, багш, дасгалжуулагчид нар амжилттай оролцжээ.

 

  1. Насанд хүрэгчдийн 87 кг-д А.Билгүүн хүрэл медаль.
  2. “Мастерс” ангилалд багш Б.Хосхөлөг +80 кг-д алтан медаль.
  3. Пара таэквондогийн ангилалд Д.Болорсүх хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон байна .
Shuud.mn
Сонин хачин