И-Спорт: The MongolZ баг дэлхийд 30 дугаар байрт бичигдэж эхэллээ
2023-12-20

CS2” тоглоомын томоохон тэмцээн зохион байгуулагчдын нэг “ESL”-ийн зүгээс шинэчилсэн чансаагаа 12 дугаар сарын 18-нд  танилцуулжээ.


Чансааны нэгдүгээрт 1863 оноотой “Faze Clan” баг тэргүүлсэн бол “Team Vitality”, “MOUZ”, “Complexity”, “G2 Esports”, “NaVi” зэрэг багууд удаалсан байна.


Харин Монголын “The MongolZ” баг шинэчилсэн чансаагаар дэлхийд 30 дугаар байрт, Азидаа нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Тэд өмнө нь дэлхийн чансааны 53 дугаарт бичигдэж байсан юм. Мөн Азийн чансааг хэдхэн хоногийн өмнө Хятадын “Lynn Vision Gaming” баг тэргүүлж байсан бол “The MongolZ” Атлантад үзүүлсэн сайн тоглолтынхоо ачаар эргэн Азийн номер нэг баг боллоо. 

Shuud.mn
Сонин хачин