Хятадад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2023-12-21

Даваа гарагт Хятадын Ганьшу мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган байшин барилга нурж, оршин суугчид олноор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Лхагва гарагт амиа алдсан хүний тоо 126 гэж мэдээлж байсан бол энэ тоо дахин нэмэгджээ. 

 

"Одоогийн байдлаар Ганьшу мужид 113 хүн, Цинхай мужид 18 хүн байгалийн гамшгийн улмаас амиа алдсан гэсэн мэдээлэл байна" гэж Хятадын төв телевиз мэдээлжээ. Байгалийн гамшиг нүүрлэсэн газарт гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлэх, эрэн хайх аврах ажилд нийт 2042 хүн, 381 тээврийн хэрэгсэл, 41 нохой ажиллаж, 78 хүнийг аварсан байна. 

 

Мөн газар хөдлөлт болсон нутгаас 6553 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас Ганьшу мужид 155 393 байшин барилга сүйрч, эвдэрсэн тул хоноглох газаргүй хүмүүст зориулж майхант хуаран босгожээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин