"Вагнер"-ын офицер асан Оросын цэргийн гэмт хэргийн талаар ОУЭШ-д мэдүүлэг өгнө
2023-12-21

Оросын "Вагнер" хувийн цэргийн компанид офицер байсан Игорь Саликов Нидерландад очиж, Олон улсын эрүүгийн шүүхэд ханджээ. Тэрбээр Украинд үйлдсэн Оросын цэргийн гэмт хэргийн талаар мэдүүлэг өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Вагнер группийн зааварлагч асан, 60 настай Игорь Саликов Нидерландад ирж, Олон улсын эрүүгийн шүүхэд Оросын цэргийн гэмт хэргийн талаар мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэний дээр Нидерландаас орогнол хүсчээ. Тэрбээр 2014 онд сөргөлдөөн эхлэх үед Украины дорнод хэсэгт байсны дээр 2022 онд Орос Украин руу халдах үед ч тэнд байсан гэнэ.

 

Игорь Саликов Оросын түрэмгийлэлд чухал үүрэг гүйцэтгэж байсан "Вагнер" хувийн цэргийн компанид офицер байсан аж. Тэрбээр Украинд үйлдсэн Оросын цэргийн гэмт хэргийн талаар мэдүүлэг өгвөл энэ нь дайнд оролцсон Оросын өндөр албан тушаалтнуудын эсрэг шинээр хэрэг үүсгэхэд ихээхэн чухал ач холбогдолтой мэдүүлэг болох юм.

 

Игорь Саликов  Оросын цэргийн гэмт хэргээс гадна 2014 онд сүйрсэн Малайзийн агаарын тээврийн МН17 нислэгийн онгоц сүйрсэнтэй холбоотой мэдээллийг ч өгнө гэж мэдэгджээ. 2014 онд Малайзын онгоц Украины нутаг дэвсгэр дээгүүр нисэж явах үед нь Оросын пуужингийн комплекс пуужин харваснаар 298 зорчигч, экипажийн багийн бүх гишүүн амиа алдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Алуурчдыг сайн илчилж шүүх хэрэгтэй. Гаагд монгол шүүгч бий. Саяхан Хүүк баяр хүргэсэн.
2023-12-21
ЭНЭ Ч ЗОРИУД ТАВЬЖ БАЙГАА ТАВИЛТТАЙ ТАКТИК. ТЭГЭЭД Ч ИЙМ НАСАНД ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭД ХЭР УДААН АМЬДРАХ БОЛ ДОО. УРВАГЧИД ХАМГИЙН МУУ ҮХЛЭЭР ТӨГСДӨГ ЖАМТАЙ.
2023-12-21
Алуурчдыг сайн илчилж шүүх хэрэгтэй. Гаагд монгол шүүгч бий. Саяхан Хүүк баяр хүргэсэн.