Блинкен: Украинд өгөх мөнгө дуусаж байна
2023-12-21

АНУ ОХУ, Украины хооронд дайн эхэлсэн цагаас л Украинд байнга дэмжлэг үзүүлж, зэвсгийн болон санхүүгийн тусламж үзүүлсээр байгаа юм. Гэвч сүүлийн үед Украинд нэмэлтээр өгөх тусламжид зарцуулах хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа талаарх мэдээлэл гарах болсон. Өмнө нь Пентагон Украинд зориулсан зэвсэг авахад мөнгө хүрэлцэхгүй байгаа талаар мэдэгдэж байсан бол энэ удаад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ийм мэдэгдэл хийжээ. 

 

NBC сувгийн дамжуулснаар, АНУ Украинд хангалтай хэмжээний тусламж өгсөн, цаашид урьд өмнөх шиг хэмжээний тусламж дэмжлэг хүлээх нь утгагүй гэж үзэж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен илэрхийлсэн байна. 

 

Украины Зэвсэгт хүчнийг цаашид хэрхэн дэмжих талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр Украин АНУ-ын мөнгөгүйгээр амьдарч сурах ёстой гэж хариулжээ. "Украинд өгч байсан тусламж, дэмжлэг дуусаж байна. Бидэнд шаардлагатай хэмжээний мөнгө бараг дууссан. Хугацаа ч бараг үлдсэнгүй. Тодорхой өдөр хэлж чадахгүй нь, нэмэлт төсөв шаардлагатай байгаа" хэмээн Блинкен мэдэгджээ. 

 

Үүний зэрэгцээ АНУ тусламж үзүүлэхгүй бол Украин хүчин мөхөстөнө гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зүгээр украйн улсаар хэдэн зуун залуус эрчүүдийн амиар арав хүрэхгүй тооны улс ттөрчид тоглоод алаад дууслаа. Тэдний нэг бол энэ хүн ба Зеленски хоёр юм
2023-12-21
Зочин:
Ардчилсан намын рейтинг маш ихээр унасан байна.
2023-12-21