Бээжингийн нисэх буудал Оросын нислэгийг хүлээж авахаас татгалзжээ
2023-12-21

Бээжингийн Дасин нисэх буудлын захиргаа ОХУ-ын "Россия" агаарын тээврийн компанийн нислэгийг хүлээж авахаас татгалзаж байгаагаа мэдэгджээ. Энэ талаарх мэдээллийг Коммерсант дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Дасин нисэх буудлын захиргаа Оросын агаарын тээврийн компани нэмэлт шаардлагуудыг биелүүлэх хүртэл тус компанийн нислэгийг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ. Хятадын агаарын тээврийн салбарын удирдлагаас зохих зөвшөөрөл авсан ч нисэх буудлын захиргаанаас ийм шаардлага хүлээж авсан "Россия" компани ОХУ-ын Тээврийн яаманд хандсан байна. 

 

Улмаар нэмэлт шаардлагуудыг биелүүлэх хүртэл цөөн нислэг хүлээж авах хүсэлт тавьсан ч Дасин нисэх буудлын захиргаа хүлээн аваагүй аж. Тиймээс 12 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд товлогдсон нислэгүүдийг цуцалжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросын онгоцууд одоо бүгд унах аюултай шүү дээ.Нисэж байгаад унаж гэмгүй олон хүн алж мэднэ шүү. Хуучин Зөвлөлт Холбоот Улс гэж байхад Ту-134, ИЛ-62 гэх мэт суудлын онгоцуудаар гол нислэгээ хийдэг байсан.Гэхдээ энэ бүх орос онгоцны моторуудыг Англи,Франц улсууд нийлүүлдэг байсан шүү дээ
2023-12-21