Франц ирэх сараас Украины нисгэгчдийг сургаж эхэлнэ
2023-12-22

Европын орнууд Украины нисгэгчдийг сургахаар болсон. Эдгээр орнуудын нэг болох Франц улс 2024 оны нэгдүгээр сараас эхлэн Украины нисгэгчдийн эхний ээлжийг хүлээн авахаар болжээ. 

 

Le Figaro сонины мэдээлснээр, сургалтад хамрагдах Украины цэргийн нисгэгчдийн эхний ээлж 2024 оны нэгдүгээр сард Францад ирж, анхан шатны бэлтгэлд хамрагдах бөгөөд дараагийн шатанд бусад орнуудад сургалтад хамрагдах юм байна. Украины нисгэгчид Цэргийн нисэхийн анхан шатны бэлтгэлийн төв байрладаг Салон-де-Прованс хот дахь Агаарын цэргийн хүчний 701 дүгээр бааз дээр онолын болон дадлага сургуулилтад хамрагдах аж. Дараа нь Коньяк хотод сургалтын онгоцоор нислэгийн бэлтгэл хийх юм байна. 

 

Энэ сургалтад сөнөөгч онгоц жолоодох туршлагагүй нисгэгчдийг хамруулахаар төлөвлөжээ. Анхан шатны бэлтгэлд хамрагдсаны дараа Украины нисгэгчид Румын зэрэг бусад оронд F-16 сөнөөгч онгоцоор нислэгийн сургуулилалт хийх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин