Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг ФИБА-2025 тэмцээнд анх удаа орно
2023-12-25

Монгол улсын шигшээ баг анх удаа ФИБА-2025 Ази тивийн аваргын эрх олгох тэмцээнд оролцох эрхийг авлаа. 

 

МСБХ-ны 2023 оны IV улирлын Удирдах зөвлөлийн хурлаар тус шийдвэрийг гаргасан ба уламжлалын дагуу шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг 30 хүнээр зарласан. Өргөтгөсөн бүрэлдэхүүнээс 12 тоглогчийг сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэнэ. 

 

Мөн багийн скаут буюу тоглолт судалгаанд туслахаар Серби мэргэжилтэн Велибор манай шигшээ багт нэгдлээ. Үүн дээр шигшээ багт ажиллаж байсан Ц. Азбаяр, Б. Тамжид, Ч. Ижилболд дасгалжуулагчид ажиллана. 

 

Манай шигшээ баг эхний тоглолтоо 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиан хотод тус улсын шигшээ багтай хийх бол 2024 оны 02 сарын 25-нд Эх орондоо ГУАМ-ын шигшээ багийг хүлээж авч тоглох юм. 

Shuud.mn
Сонин хачин