Латви согтуугаар жолоо барьсан иргэдийн машиныг хурааж, Украинд шилжүүлжээ
2023-12-25

Латвид тээврийн хэрэгсэл жолоодох журмыг чангатгаж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан иргэдийг шийтгэн машиныг нь хурааж, Украинд шилжүүлэх хууль батлаж байсан. Энэ хуулийн дагуу нийтдээ нэг сая еврогийн үнэ бүхий машиныг Украинд шилжүүлсэн талаар Delfi мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын дунд үеийн байдлаар Латвид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 271 иргэнээс машиныг нь хураасан байна. Энэ нь нийт нэг сая еврогийн өртөг бүхий тээврийн хэрэгслүүд бөгөөд эдгээр машиныг Украин руу хүргэж байгаа гэнэ. 

 

Латвийн парламент энэ оны хоёрдугаар сард Украины энгийн иргэдийг дэмжих хуульд өөрчлөлт оруулан, улсад хураан авсан машинуудыг Украин руу нийлүүлэхээр болсон юм. Энэ хуулийн хүрээнд хураасан 271 машиныг Украин руу хүргэсэн бол одоо дахин 34 машиныг Украинд шилжүүлэх бичиг баримтыг бэлдэж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин