Таиландад 340 тонн мансууруулах бодис устгана
2023-12-26

Таиландад Засгийн газрын аяны хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын дотор 340 тонн мансууруулах бодис устгахаар болжээ. Энэ нь тус улсын түүхэнд хориотой бодис хамгийн их хэмжээгээр шатааж устгах тохиолдол болно гэж МИР24 мэдээлсэн байна. 

 

Эх суровалжийн мэдээлснээр, даваа гарагт Эрүүл мэндийн яамнаас 340 кг мансууруулах бодис ачсан машины цуваа Самутпракан мужийн Банг Пу үйлдвэрлэлийн бүс рүү хүрчээ. Ингээд мягмар гарагаас эхлэн Set Zero нэртэй өргөн цар хүрээтэй ажил эхлэн, мансууруулах бодисыг устгах юм байна. Энэ ажилд 260 мянган долларын зардал шаардлагатай бөгөөд эхний шат нь энэ сарын сүүл хүртэл үргэлжлэх бол хоёр дахь шат нь 2024 оны нэг болон хоёрдугаар сард хэрэгжих аж.

 

Эхний ээлжинд 110 тонн, хоёр дахь шатанд 230 тонн хориотой бодисыг шатаах юм байна. Бүс нутагтаа хар тамхины наймааны хамгийн том тээврийн зангилааны нэгд тооцогддог Таиланд улсад ирэх жилд сар бүр илрүүлж, хураан авсан хориотой бодисыг шатааж устгах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин