АНУ-ын тэргүүн хатагтай шинэ жилийн баярт бэлдэн, 98 гацуур, 15кг шоколад худалдан авчээ
2023-12-26

АНУ-ын тэргүүн хатагтай нар Цагаан ордонд шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлэх ажлыг хариуцдаг уламжлалтай. Тиймдээ ч Байдены гэргий Жилл Байден энэ онд "ид шид, гайхамшиг, баяр баясал"-ыг мэдрүүлэхүйц байдлаар Цагаан ордныг тохижуулж эхэлжээ. 

 

Цагаан ордонд шинэ жилийн баярын уур амьсгал оруулахын тулд АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден 98 гацуур, 350 лаа, 5000 метр гоёлын тууз, 33 892 ширхэг сүлд модны чимэглэл, 20 мянга гаруй хонх худалдан авсан байна. Мөн Зул сар, шинэ жилийн баярыг тэмдэглэхэд хамгийн чухалд тооцогддог жигнэмэгэн байшин барихын тулд 80 хавтгай гурил, 45 кг пастил, 15 кг шоколад зарцуулжээ. 

 

Цагаан ордон даяар нийтдээ 100 орчим гацуур засдаг бөгөөд эдгээрээс Цэнхэр танхимд суурилуулсан гацуур баярын гол, албан ёсны гацуурт тооцогддог юм. Энэ жил Цагаан ордны гол сүлд модыг Хойд Каролинагаас авчиржээ. Сүлд модыг Цэнхэр танхимд суурилуулахад хэт өндөр байсан тул гацууранд тээглэж байсан хуучин гэрлийн бүрхүүлийг түр авсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин