Лавров: Палестинчууд өөрсдийн гэсэн улстай байх эрхтэй
2023-12-28

Палестинчууд үндэсний бүхий л нутаг дэвсгэрээ багтаасан өөрийн гэсэн улсыг байгуулах эрхтэй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Эцсийн дүндээ Дорнод Иерусалим, Газын зурвас, Иордан голын Баруун эрэг зэргийг багтаасан бүхий л нутаг дээрээ палестинчууд өөрсдийн гэсэн улсыг байгуулах хууль ёсны эрхийг хэрэгжүүлэх ёстой" хэмээн Лавров мэдэгдсэн байна.

 

Газын зурваст дайн дэгдэснээс хойш Палестинчуудыг тусгаар тогтнох эрхтэй гэсэн мэдэгдлийн Хятадын тал ч удаа дараа хийж байлаа. ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдсанаас үүдэлтэй дайн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ дайны улмаас Газын зурваст 20 мянга гаруй палестин хүн амиа алдаад байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хэлээд юу гэхэв
2024-01-03
ХҮНИЙ НУТГААС ЦЭРГЭЭ ГАРГАЧААД ДОНГОСООЧ
2024-01-02
Израйлчууд ч, палестинчууд ч аль аль нь бие биенээ хүлээн зөвшөөрч байж л энх тайвнаар зэрэгцэн оршиж чадна. Гэтэл...Орос, Украйн ч мөн адил. Бие биенээ үзэн ядахгүй байдагсан бол...Гэхдээ даанч тэнэгүүд удирдлаганд нь гарчихаад байх юм даа...
2023-12-28
хэлээд юу гэхэв