Загвар өмсөгч бүсгүй ажлаа орхиж, ачааны машины жолоочоор ажиллах болжээ
2023-12-28

Их Британийн оршин суугч бүсгүй загвар өмсөгчийн ажлаа орхиж, ачааны машины жолоочоор ажиллах болжээ. Энэ талаарх мэдээллийг Daily Mail сонин дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, фермерчний охин, 23 настай загвар өмсөгч Милли Эвератт 2017 оноос эхлэн гоо бүсгүйн тэмцээнд оролцдог байжээ. 2018 онд "Линкольнширийн мисс", "Буяны үйлстэн гоо бүсгүй" -ээр тодорч, өнгөрсөн онд "Английн гоо бүсгүй" тэмцээний шилдгүүдийн тоонд багтаж байсан аж. 

 

Гоо бүсгүйн тэмцээнд оролцохын зэрэгцээ загвар өмсөгчөөр ажиллаж байсан Милли эртнээс мөрөөдөж байсан, алсын тээвэрлэгч болох мөрөөдлөө биелүүлэхээр загварын тайзыг орхисон байна. Ингээд 2022 онд ачааны машин жолоодох сургалтад хамрагдаж, тээврийн жолоочийн эрхтэй болжээ. Ингээд Их Британи даяар алсын тээвэрт явах болсон аж. 


"Энэ ажлыг зөвхөн 40 настай эрчүүд л хийдэг гэсэн ойлголтыг үгүйсгэхийг хүссэн. Бусад эмэгтэйчүүд ч надаас үлгэр дуурайлал аваад ийм алхам хийвэл үнэхээр гайхалтай" хэмээн Милли Эвератт ярьжээ.

 

 

 

Жолоо барих үедээ эрх чөлөөг мэдэрдэг, улс орон даяар аялах боломжтойн дээр цалин хангалттай байдаг тул энэ ажлыг сонгосондоо харамсдаггүй хэмээн бүсгүй онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энгийн даруу амьдрал стрессгүй амар сайхан байдаг.
2024-01-01
Чамд зовлон, энэ хүнд аз жаргал
2023-12-30
Өөрийгөө зовоож байхаар манайд ирээд Мянганбаяртай суучихгүй
2023-12-29
Чамд зовлон, энэ хүнд аз жаргал