Нью-Йоркод метро мөргөлдөж, 24 хүн шархаджээ
2024-01-05


Нью-Йорк хотод метро мөргөлдсөний улмаас 24 хүн гэмтэж бэртсэн гэж тус хотын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээллээ. Хэргийн газар цагдаа, гал сөнөөгч машин ажиллаж байгаа бөгөөд ажилчид метроноос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусалж байна гэж Франс Пресс мэдээлэв.

 

Ноён Свордс хэлэхдээ, хүнд бэртэж гэмтсэн хүн байхгүй. Галт тэрэгнүүд оргил ачааллын өмнөхөн 15.00 цагийн үед осолдсон. Замаас гарсан галт тэрэгнээс 300 орчим хүнийг аюулгүй гаргаж чадсан. Уг осол гарах болсон шалтгааныг судалж байна" гэжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, галт тэрэгний бүрэлдэхүүн бага хурдтай явж байсан тул галт тэргэнд ч ноцтой хохирол учраагүй байна.Одоо хэргийн газарт ослын хор уршгийг арилгах ажил явагдаж байгаа бөгөөд төмөр замын хөдөлгөөнийг түр хаажээ. 

Shuud.mn
Сонин хачин
Доод зочины зөв. Метро мөргөлдөхгүй. Галт тэрэг нь мөргөлдсөн гэсэн үг.
2024-01-06
Ойлгож орчуулаач:
метро мөргөлдөхгүй, галт тэрэг нь мөргөлдсөн гэсэн үг
2024-01-05