Дуучин IU эмзэг бүлгийн хүмүүст 10 сая вон хандивлажээ
2024-01-05

Солонгосын ард түмний хайртай охин дуучин, жүжигчин IU урлагийн салбарт дебюүтээ хийгээд 15 жилийн нүүрийг үзэж байна. Түүний хувьд цөөнгүй цувралд гол дүр бүтээж, хит дуунууд гаргаж алдар нэрээ цуурайтуулж яваа нэгэн билээ. Солонгос алдартнуудын хамгийн чинээлэгт тооцогддог түүний хувьд олсон мөнгөө бусдад хуваалцаж, хандив өгдөг гэдгээрээ ч тун алдартай. 

 

Дуучин IU Кёнги мужийн Янпёнгүн тосгонд амьдардаг эмзэг бүлгийнхэнд зориулж 10 сая вон хандивлажээ. Түүний хувьд 2020 оноос хойш Янпёнгүн дэх өрх толгойлгсон иргэд, хөгшин настай зэрэг бага орлоготой өрхүүдийн халаалт, эрчим хүч, хүнсний тусламж зэрэг зүйлсэд зориулдаг аж. 

Shuud.mn
Сонин хачин