Сум алдаж, хоёр хүн гэмтээжээ
2024-01-25

 

Цагдаагийн байгууллагад 2024.01.22-ны 15.40 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хогийн хонхор гэх газарт “Бай буудаж байгаад сум алдаж хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

 

Урьдчилсан байдлаар 36 настай, эрэгтэй “Э” нь гар буу оролдож байгаад сум алдаж, хамт байсан БНХАУ-ын иргэн 50 настай эрэгтэй болон Монгол Улсын иргэн 37 настай эрэгтэй нарын хөл хэсэгт гэмтэл учруулсан  байна. Тус амйгийн цагдаагийн газраас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэн Та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж, буунаас замгийг салгах, сумыг тусад нь түгжээтэй саванд хадгалах, бусдад шилжүүлэхгүй байх, галт зэвсэгтэй ямагт цэнэгтэй мэт харьцаж буудлага үйлдэхээс бусад үед цэнэглэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гар буу эзэмшдэг хууль гарсан юм уу. Хаана зардаг юм бол, хөдөө анд явдаг юм уу гэж бодоод
2024-01-26
Иргэн:
Иргэд гар буу өмчилдөг болсон юм уу. Хужаа сда гар буу аваад хаа сайгүй явдаг болжээ. Хөдөөний оркууд далдганаж явсан даа.
2024-01-26
Иргн:
Энэ хужаа нар хаа сайгүй явдаг болж...Мэдээж үйлчлэгч нь өөрсдөө Монголчууд ..Бүүр гар буу юу...Аймаар ...
2024-01-25
jesous:
Google is paying 90 to 100$ per hour! Work for few hours and have longer with friends & family. On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-01-25