Малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн урт хугацааны, хүүгүй зээл олгоно
2024-03-20

 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6 сая толгой мал хорогдоод байна. ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын тооцоогоор 20 орчим сая мал хорогдох тооцоог хийгээд байна. 20 орчим сая мал хорогдвол 20 000 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдах, бүр малгүй болох эрсдэлтэй байна.

 

Тиймээс Засгийн газар малжуулах хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий. Үүнээс малгүй болсон иргэдийн малжуулах бодлогоор урт хугацааны, хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно" гэсэн мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өглөө.

 

Үүнээс гадна Засгийн газраас МАА-д ирж байгаа цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг сөрөн давах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр УИХ-д хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэсэн байна. Нэг удаагийн шинжтэй уг хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр ирэх долоо хоногт УИХ-ын өргөн мэдүүлэх аж. 

Shuud.mn
Сонин хачин
Bren:
THIS IS HOW YOU CAN RECOVER YOUR LOST CRYPTO? Are you a victim of Investment, BTC, Forex, NFT, Credit card, etc Scam? Do you want to investigate a cheating spouse? Do you desire credit repair (all bureaus)? Contact Hacker Steve (Funds Recovery agent) asap to get started. He specializes in all cases of ethical hacking, cryptocurrency, fake investment schemes, recovery scam, credit repair, stolen account, etc. Stay safe out there! Hackersteve911@gmail.com https://hackersteve.great-site.net/
2024-03-23