М.Өлзийчимэг Үйлчилгээний гавьяат ажилтан боллоо
2024-04-19

  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр "Өнөр бүл" хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

 

    Энэ үеэр  тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгт Монгол Улсын үйлчилгээний Гавьяат ажилтан цол,  Монгол Улсын Гавьяат багш цолоор "Өнөр бүл" төвийн ахмад багш З.Даниад, ахмад ажилтан Г.Дашмаа, Т.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ж.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан нарт төрийн одон медаль гардууллаа.

 

 

М.Өлзийчимэг дарга "Хүүхдийн ууган байгууллагад ажиллаад өнөөдөр 50 жилийн ой босгон дээр ийм хүндтэй шагналын эзэн боллоо. 50 жилийн хугацаа гэхээр хүүхэд хамгааллын бодлогын түүх явагдана. Манай төв Монгол Улсын хүүхдүүд төдийгүй 1988-1990 он хүртэл дайны хүнд хэцүү жилүүдэд эцэг эхээсээ өнчирсөн хүүхдүүдийг манай багш нар хүн болгоод буцааж байсан. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй хүүхдэд даль жигүүр ургуулан нисгэжээ. Мөн үе үеийн ахмад багш нартаа хүүхдүүдийнхээ төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа багш нартаа мөн үе үеийн төгсөгч хүүхдүүд одоо амьдарч байгаа хүүхдүүддээ баярын мэнд хүргэе. Мөн бидэнд хүндэтгэл үзүүлсэн Төрийн одон медаль хүртээсэн Ерөнхийлөгчид болон удирдлагуудад баярлалаа" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Baavgai gej sain zahiral baisan yagaad shagnahgyi dursahgyi bnaa.ene hyyhniig duulaagyi yum bna.ariin haalganii hyn yy bas???????????
2024-04-19