Өнөөдөр Улаанбаатарт 9 градус дулаан байна
2024-04-23

Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

 

 

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

 

Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +1...+6 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +7...+9 градус дулаан байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин