ЖДҮГ-т их хэмжээний хохирол учруулжээ
2024-04-23

Жижиг дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хоёрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

 

Тодруулбал, ЖДҮГ-ын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н, ахлах мэргэжилтэн Б.А нар нь Жижиг дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-д шилжүүлсэн байна. Удахгүй шүүх хурлын тов тодорхой болох ажээ. 

Shuud.mn
Сонин хачин