Прокурор: Соёлын өвтэй холбоотой 24 хэрэгт хяналт тавьжээ
2024-04-23

Прокурорын байгууллагаас Соёлын өвтэй холбоотой 24 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна. Тодруулбал,  Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан 2, Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн 12, Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэж гэмтээсэн, устгасан 6, Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 17 хэрэгт хяналт тавьсан байна.

 

 

Үүнээс 2 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол одоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 21 хэрэг шалгагдаж байна. Дээрх төрлийн гэмт хэргийн 83.3 хувь нь Нийслэлд, 16.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ. 

Shuud.mn
Сонин хачин