Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ
2024-04-23

2021 оны 06 дугаар сарын 01-нд Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд Хүүхэд, залуучуудын театр байгуулахаар шийдвэрлэсэн юм. 

 

 

850 хүний багтаамжтай театрын барилгын ажил бүрэн дуусаж, 4-р сарын 25-нд нээлтээ хийх гэж байна. Хүүхэд залуучуудын театр нь хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох бөгөөд номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлэх ажээ.

 

1951 онд байгуулагдаж байсан Хүүхдийн төв театрыг 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн түүхтэй. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилж байжээ. Театр үйл ажиллагаагаа зогсоосноор улсын хэмжээнд зөвхөн хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм.

Shuud.mn
Сонин хачин
граж зогсоол байгаа юу:
гаднаас олигтой зогсоол байгаа юу,ДООРОО дулаан зогсоол хийсэн үү,ЗОГсоолгүй ХОГООР барьсан бол асуудал шүү
2024-04-24
Teatraa zarsan nairuulagch darga n gadaad tarvalzaj baidag bizdee, shuvuu ajillagaagaar achirch arga hemjee abah yumsan
2024-04-24