Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
2024-04-29

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар  Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай,  Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах,  Нийслэл үнэт цаас гаргах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

 

 

Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нийслэл гадаад үнэт цаас гаргах тухай асуудлыг танилцууллаа.

 

 

Гэр хорооллын сэргэлтийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороог орон сууцжуулах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Тодруулбал, эхний ээлжид 158 га газарт 12.000 айлын орон сууц, сургууль цэцэрлэгийн 10 байгууламж, худалдаа, үйлчилгээний төв, спорт ордон байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ “20 минутын хот” консептын дагуу хэрэгжүүлэх юм.

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

 

-Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Нөлөөллийн бүс дэх 2350 айлын газрыг чөлөөлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1525 айлтай уулзаж, зөвшилцсөн байна. Ирэх долдугаар сар гэхэд газар чөлөөлөлтийг дуусгана. Үүний дараа барилгын ажлыг эхлүүлнэ. Иймээс иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлийн төслүүдэд гадаадын зах зээлээс урт хугацаатай, хүү багатай ногоон бонд болон тогтвортой хөгжлийн бонд босгох боломжтой. Үүнийг Засгийн газрын өрийн баталгаатай гаргахаар төлөвлөж байна. Нийслэл гадаад үнэт цаас гаргахдаа олон улсын гурван банк, хуулийн зөвлөх үйлчилгээг олон улсын хоёр компани, мөн санхүүгийн зөвлөх үйлчилгээг авахаар эдгээр байгууллагатай хамтран ажиллана гэв.

 

Үргэлжлүүлэн нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.

 

 

Нийслэл хот дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор урьдчилан тооцоолсон. Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 11.3 хувиар өссөн бөгөөд цаашид хэрэглээ эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-ын хүчин чадалтай станцыг энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна.

 

Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлд нийт 555.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд одоогийн байдлаар 393.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж 75 хувийг гүйцэтгэлтэй байна. Тус төслийн дараагийн үе шатуудыг эрчимжүүлснээр станцын хүчин чадал 600 мВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ.

 

Мөн бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын төсөл, замын барилга, байгууламжийн төсөлд хөрөнгө оруулахаар төвлөсөн.

 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн туршилтын тохируулгыг ирэх наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурна. Түүнчлэн Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм.

 

Улаанбаатар хот 1450 км хатуу хучилттай авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо  нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний  өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км урттай зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалтыг 150.0 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн дотоодын үнэт цаасыг 15-16.5 хувийн хүүтэй байхаар санал гаргасан гэдгийг Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг  хэлж байв.

 

Дээрх хоёр асуудалтай холбогдуулан НИТХ дахь намын бүлгүүд санал, дүгнэлтээ танилцуулав

 

НИТХ дахь Хүн намын бүлгийн дарга Д.Гантулга:

 

-Улаанбаатар хотын төвлөрлийг сайруулах, түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, үер усны аюулаас урьдчилсан сэргийлэх зэрэг ажлуудыг цаг алдалгүй шийдэх, бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх нийслэлийн гадаад, дотоод бонд гаргахыг дэмжиж байна. Ингэхдээ үр ашигтай зарцуулах, тулгамдаж буй асуудлыг бодитоор шийдвэрлэх шаардлагатай. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь зөв. Нийслэл үнэт цаас гаргаснаар дотоодын зах зээлд эерэг үр дүн гарна гэж үзэж байна. Мөн Монгол Улсад зээлийн хүү буурах чухал ач холбогдолтой гэлээ.

 

 

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх:

-Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж гурван төсөлд хөрөнгө оруулна гэсэн ч эдгээр төсөл 2024 онд багтаж дуусахгүй. Үнэт цаас бол өр, орлогоосоо давсан зардлыг гаргаж байгааг НИТХ дахь АН бүлэг дэмжихгүй гэв.

 

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр:

-Нийслэл хот гадаад, дотоод бонд гаргах нь  холбогдох хуулиудад нийцсэн гэж үзэж байна. Тиймээс нийслэл гадаад, дотоод үнэт цаас гаргах асуудлыг НИТХ дахь МАН бүлэг дэмжиж байна гэв.

 

 

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа.

 

Ташрамд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад “нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Нийслэл үнэт цаас гаргах харилцааг Өрийн удирдлагын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төв банкны тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. Нийслэл дотоод үнэт цаас гаргахдаа Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу НИТХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулах, цаашлаад уг тогтоолын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлнэ.

 

Shuud.mn
Сонин хачин
Tom Hanks:
I URGENTLY NEED A VOODOO LOVE SPELL CASTER TO HELP ME GET MY EX BACK 2023/2024 Email: Drgbogbospellcaster@gmail.com Whatsapp: +234 703 166 3661 This is a very joyful day of my life because of the help Dr Gbogbo has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me because I had Fibroids and i couldn't conceive for my husband because of my Fibroids and my husband was seeking a divorce but when I came across Dr Gbogbo email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships and make people happy in their relationship. Dr Gbogbo has also restored so many people's health which includes Herpes, Fibroids, PCOS, Diabetes and many more. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and then give me a herbal medicine that will help me shrink my Fibroids naturally without undergoing surgery which he really did by giving me the herbal medicine that shrinked my Fibroids naturally without me going for surgery. Here I am now celebrating because my Husband has changed totally for good and I am currently pregnant for him. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because Dr Gbogbo is truly a real spell caster. Do you really need help? then contact Dr Gbogbo now via Email: Drgbogbospellcaster@gmail.com Whatsapp: +234 703 166 3661 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship…
2024-04-30
Tom Hanks:
I URGENTLY NEED A VOODOO LOVE SPELL CASTER TO HELP ME GET MY EX BACK 2023/2024 Email: Drgbogbospellcaster@gmail.com Whatsapp: +234 703 166 3661 This is a very joyful day of my life because of the help Dr Gbogbo has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me because I had Fibroids and i couldn't conceive for my husband because of my Fibroids and my husband was seeking a divorce but when I came across Dr Gbogbo email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships and make people happy in their relationship. Dr Gbogbo has also restored so many people's health which includes Herpes, Fibroids, PCOS, Diabetes and many more. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and then give me a herbal medicine that will help me shrink my Fibroids naturally without undergoing surgery which he really did by giving me the herbal medicine that shrinked my Fibroids naturally without me going for surgery. Here I am now celebrating because my Husband has changed totally for good and I am currently pregnant for him. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because Dr Gbogbo is truly a real spell caster. Do you really need help? then contact Dr Gbogbo now via Email: Drgbogbospellcaster@gmail.com Whatsapp: +234 703 166 3661 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship…
2024-04-30
zamzam:
BE SMART AND BECOME RICH IN LESS THAN 3DAYS....It all depends on how fast you can be to get the new PROGRAMMED blank ATM card that is capable of hacking into any ATM machine,anywhere in the world. I got to know about this BLANK ATM CARD when I was searching for job online about a month ago..It has really changed my life for good and now I can say I'm rich and I can never be poor again. The least money I get in a day with it is about $50,000.(fifty thousand USD) Every now and then I keeping pumping money into my account. Though is illegal,there is no risk of being caught ,because it has been programmed in such a way that it is not traceable,it also has a technique that makes it impossible for the CCTVs to detect you..For details on how to get yours today, email the hackers on : ( atmmachinehackers1@gmail.com < Tell your loved once too, and start to live large. That's the simple testimony of how my life changed for good...Love you all .
2024-04-29
Wagner Jennifer:
DR EDETANLEN БОЛ АМЬ АВРАГЧ БӨГӨӨ НӨХРИЙГ НАДАД БУЦААЖ АВЧ АВСАН УЧИР НЬ ТАНЫГ БАТЛАЖ БАЙНА. Намайг Женнифер гэдэг бөгөөд надад тусалж, эелдэг зангаараа доктор Эдетанленд баярлалаа гэж хэлэхээр энд ирсэн олон хүнтэй нэгдэж байна. Би нөхөртэйгөө зүрх сэтгэлээ шархлуулж байхдаа аймшигтай зүйл тохиолдсон. Тэр намайг орхиж, би маш их сэтгэлээр унасан бөгөөд түүнийг буцааж авахын тулд ямар ч тусламж хүссэнгүй. Доктор Эдетанлен тэдэнд хэрхэн тусалсан талаар хүмүүс гэрчилсэн хуудсууд руу гүйх хүртлээ би сэтгэлээр унасан. Би түүнтэй холбоо барьсан бөгөөд тэр надад туслахаас хэзээ ч эргэлздэггүй. Би эр хүнээ 48 цагийн дараа буцааж аваад зогсохгүй хайр, аз жаргал урьд өмнөхөөсөө илүү сэргэсэн. Доктор Эдетанлен бол гайхалтай зан чанар бөгөөд хүн төрөлхтний төлөө харамгүй үйлчилгээ үзүүлсэнд нь би түүнд талархаж чадахгүй. Түүнтэй яг одоо имэйлээр холбогдоно уу:dredetanlensolutioncente@gmail.com эсвэл WhatsApp +2349153512788 Facebook хуудсанд лайк дарж, дагаарай: https://www.facebook.com/profile.php?id=100092647912835
2024-04-29