Галыг бүрэн унтраав
2024-04-30

Өчигдөр орой 20:16 цагт Сүхбаатар дүүргийн 9-р хороонд шар өвс шатсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 50мкв газарт шар өвс шатаж байсныг алба хаагчид шуурхай ажиллаж, 20:25 цагт гал түймрийг бүрэн унтраалаа. 

 

Цаг агаарын таатай нөхцөл бүрдсэн ч ногоон бүсийн хуурайшилт нэмэгдэж байна. Тиймээс иргэдийг шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин