Нарны замыг маргааш бүрэн нээнэ
2024-05-08

Нарны зам дагуу Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх 870 метр зам засварын ажлыг графикийн дагуу хийж байна. Тус замын баруунаас зүүн тийш явах чиглэлийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

 

 

Түүнчлэн хойд хэсэг буюу зүүнээс баруун тийш явах чиглэлийн асфальт бетон хучилтыг тавдугаар сарын 8-нд дуусган, тэмдэг, тэмдэглэгээг хийн пүрэв гараг буюу тавдугаар сарын 9-ний 06:00 цагт зорчих хөдөлгөөнийг бүрэн нээх юм. 

 

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэн асфальт бетоноор хучих зэрэг ажил хийнэ. Мөн хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээ суурилуулж, явган хүний гарц хийнэ. 

 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email and he helped me recover all my funds. If you’ve also been a victim of financial scams, don’t hesitate to get in touch with him. Email: hackersteve911@gmail.com Site: https://hackersteve.great-site.net
2024-05-10
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-08
уг нь ч түүхэндээ байхгүй хурдаар хийж бна гэхдээ чанар нь яадаг юм бол намар гэхэд ямбийгаад эхлэх вии вии
2024-05-08