Б.Отгон: Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй, дэмжихгүй байхыг уриалж байна
2024-05-08

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 2024 оны УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Мэдээллийн үеэр Олон нийтийн зөвлөлийн гишүүн сэтгүүлч Б.Отгон: АТГ-аас таван зүйл заалт бүхий мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлж байна. 

  1.  Улс үндэсний эрх, ашиг сонирхол, ард түмний эрх ашгийн ямагт дээдлэн сахидаг, хэлсэн үг хийсэн ажилдаа хариуцлага хүлээх чадвартай, аливаа ашиг сонирхлоос ангид албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй өв тэгш боловсролтой, эх оронч сэтгэлтэй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг улстөрийн намуудад уриалж байна 

  2. Хөгжлийн банкны дээрэм, нүүрсний хулгай, төмөр зам, ногоон автобус, Оюутолгойн луйвар, Эрдэнэтийн гэрээ, ЖДҮ, БЗС-гийн хулгайн хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхээр шийтгүүлсэн, авилгач улстөрчдийг сонгуульд нэр дэвшүүлсэн нам эвслийг дэмжихгүй байхыг иргэд сонгогчдодоо уриалж байна. 

  3.  Сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч, намууд тэгш гараанаас гарах ёстой. Гэвч УИХ-ын гишүүд, сайд дарга нар төсвийн хөрөнгийг ашиглаж, төрөөс төлөвлөсөн ажлыг сурталчлах нэрийн дор сонгуулийн далд сурталчилгааг явуулж байна. Үүнд татвар төлөгчдийг буюу улсын төсвийн асар их хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Сонгуулийн хууль зөрчсөн бүх үйлдлүүдэд хатуу хяналт тавьж, таслан зогсоохыг шаардаж байна. 

  4. Сонгогчдын саналыг худалдан авах замаар сонгох, сонгогдох эрх чөлөөнд халдаж буй хүний эрхийн зөрчилд хяналт тавьж, хамгаалж ажиллахыг ХЭҮК-т зөвлөж байна.

  5. Сонгуулийн хууль журам зөрчсөн бүх үйлдэлд шуурхай шударга арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны хууль хяналтыг байгууллагад уриалж байна. 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email and he helped me recover all my funds. If you’ve also been a victim of financial scams, don’t hesitate to get in touch with him. Email: hackersteve911@gmail.com Site: https://hackersteve.great-site.net
2024-05-10
иргэн:
монголоор дүүрэн уриалагч нар. бусад руу ажлыг чихэж өөрсдөө зүгээр суудаг
2024-05-09
natsagnym:
mungu bugdiig mednee gej bn shuu ! yl sonsson erhem hurtel huraldaa suugaad yuch boloogui ym shig evsheeseer l bndaa , ene talaar jaahan medeelel ugmuur ym bish uu ?
2024-05-08
зочин:
МАН наймын найман жил сууж сууж сонгуулийн өмнөх хэдхэн хоногийн өмнө санал худалдан авах зорилгоор Баялгийн сангийн болон УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙД ТУЛГАМДАЖ БАЙГАА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хууль гэгчийг баталж, сонгуулийн хуульд заасан сурталчилгаа эхлэх албан ёсны хугацаанаас сарын өмнө хууль бус сурталчилгаа хийж байгаа талаар ам ангайгаач, шударга сутгүүлч гуай
2024-05-08
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-08
khuue atg kheniig songuulid dewshuulekhiig shiiddeg bolson uu , khulgaichdyg , awilgachdyg , elbegeegiin bulgiig shalga
2024-05-08
төрийн албан хаагчид ажлаа хийхээ болилоо. өдөр болгон заал дүүргэх ажилтай сонгуулийн сурталчилгаанд оролцож байна.
2024-05-08