Орон гэргүй иргэдийг бичиг баримттай болгожээ
2010-12-07

Нийслэлийн Амьдрах ухаан сургалтын төвөөс нийслэл болон улсын халамжийн үйлчилгээний газартай хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийн судалгаа гаргаж, 2000 гаруй иргэнийг бүртгээд байна. Орон гэргүй, тэнэмэл иргэдийн мэдээллийг бүртгэх бүртгэлийн шинэ программд оруулсан эдгээр иргэдээс 600 гаруйг нь бичиг баримттай болгож, Иргэний шинэчилсэн бүртгэл, Хүн, ам орон, сууцны тооллогод хамруулжээ. Ингэснээр эдгээр тэнэмэл, орон гэргүй иргэд Хүний хөгжил сангаас хувь хүртэх, нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болж байгаа юм. Хөдөө орон нутгаас нийслэлд ирээд 10-20 жил болчихсон, ямар ч бичиг баримтгүй, хөдөө орон нутгийн шилжүүлэг байдаггүй, төрсөн он сар нь мэдэгддэггүй зэрэг шалтгааны улмаас орон гэргүй, тэнэмэл иргэдийг бичиг баримтжуулахад хүндрэл үүсдэг байна.

Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин