Эрээний 30 гаруй компани Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2012-02-29

Өмнөд хөршийн Эрээн хотноо ажлын айлчлал хийж буй Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр тус хотын намын дарга Мин Шандунтай уулзав. Энэ үеэр хоёр хотын харилцааг улам бэхжүүлэх, ойртож хамтран ажиллах талаар хоёр тал тодорхой асуудлуудаар санал солилцжээ.   “Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд холоос биш ойроос, Эрээн хотоос сурах юм бидэнд их бий. Бид та бүхнээс санхүүгийн дэмжлэг бус ажлын арвин баялаг туршлагаасаа хуваалцахыг хүсч байна” гэж Улаанбаатарын нэгдүгээр орлогч тэмдэглэн хэлсэн аж.   Уулзалтын дараа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл концессийн хэлтсийн дарга С.Мөнхчулуун гуравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болох Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар хэлэлцэх төслүүдийн талаар Эрээн хотын бизнесменүүдэд мэдээлэл хийж, Монгол Улсын зах зээлд ямар ч салбарт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ.  Тус хотын бизнес эрхлэгчид гадаадын компаниуд ажиллах хууль эрхзүйн нөхцөл байдлын талаар сонирхож, Улаанбаатарт болох  эдийн засгийн чуулга уулзалтанд Эрээн хотын дарга тэргүүтэй тус хотын болон ӨМӨЗО-ны 30 гаруй компани оролцохоор бэлтгэж байгаа гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.   Мөн энэ өдөр Улаанбаатар Эрээний ижил төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төлөөлөгчдийн ажил хэргийн уулзалт болж, хамтран ажиллах чиглэлээ ярилцсан байна. Айлчлалын төгсгөлд Эрээн хотын дарга Бао Цүнмин, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нар ганцаарчилсан уулзалт хийж, хамтран ажиллах тухай Протокольд гарын үсэг зуржээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
zoooochiiiin:
Монгол улс нь ардчилсан замыг сонгож, сонгосон замдаа нийцүүлэн үндсэн хуулиа баталсан. Улс орон даяараа заавал дагаж мөрдвөл зохих улс үндэстний орших, эс орших, хөгжих, эс хөгжихтэй холбоотой хуульчилж заагаагүй ч нийтээрээ баримталбал зохих ёстой дүрэм журам гэж бий. Гадаадын улс орон бүрт хуулинд бичигдээгүй ч хууль мэтээр чухалчлан мөрддөг дүрэм гэж бий. Энэ л төрийн хар хайрцагны бодлого манайд алдагдаад байх шиг. Алдагдсан ч гэдэг юм уу аль эсвэл огт байхгүй ч гэдэг юм уу яг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Ямар ч байсан байгаа шинж алга даа. Юуны талаар хэлэх гээд байгаагаа ойлгомжтой болгохын тулд хамгийн амархан нэг жишээ татая. Жишээлбэл: Орос Америк зэрэгт христийн шашин Тайландад буддын шашин хамгийн их нөлөөтэй байна. Үүний адил монголчууд ч буддын шашныг цухалчилан авч үлдэх хэрэгтэй. Монголчуудын олон гайхамшигт соёлын өвийг бүтээсэн анхдугаар богд Занабазарыг бүгд мэдэх билээ. Түүний 8 дугаар дүр болох 8 дугаар Богд Жавзандамба буюу Богд хаан нь монгол түмнийг үзэл санаа, шашны тугийн дор нэгтгэж байсан бөгөөд тэрээр Богд хаан хэмээгдэн хаан ширээнд заларсныг та бид тодорхой мэдэж байгаа. Ийн олон зүйл нуршиж байгаагийн гол учир нь үе улиран тодрох Богдыг хаан болгож шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болсон монголчуудыг үзэл санааны хувьд нэгтгэж, аль нэг нам, эрх мэдэлтний бодлогыг бус зөвхөн монгол түмний үнэт зүйлсийг хамгаалах нандигнах хэмжээт эрхт Богд хааныг дахин хаан суурьнаа залвал ямар вэ гэсэн санаа. Орхигдуулж болшгүй бас нэгэн зүйл бол Монгол улс Хятадад уусахгүйн тулд тулд хатуу баримтлах ёстой зүйлүүд ч бий. Хятадын ойролцоох, хятадтай хил залгаа бүхий л улсууд хятадад уусахгүйн тулд баримталдаг зарчим гэж бий. Хэрвээ тэр зарчмаа хатуу мөрдөхгүй бол хятадуудаар дүүрсэн үйлдвэр, хятад хороолол болоод хятад хэлтэнгүүд ч хүн амын дийлэнх нь болж хятадад ууссан улс болж хувирах тул ард нийтээрээ хатуу ухамсарласан хэрэг. Яг л Өвөр монгол, Төвд, Уйгар, Манж шиг. Өвөр монгол нь 24 сая орчим хүн амтай гэх боловч тэдний ердөө 4 сая хүрэхгүй нь л өвөр монгол хүн. Төрөлх монгол хэлээрээ өвөр монгол хүн өөрийн өрх гэр дотроо л ярих төдий гэрээсээ гарвал сургууль албан байгууллагууд гээд бүхий л газрууд хятад хэлээр ажлаа явуулна. Эртний нүүдэлчин монголчуудын газар нутаг байсан тэр тал хээрийг ч хятадууд газар тариалан энээ тэрээ болгоод сүйдэлсэн. Харин ийм болохгүйн тулд хатуу шийдэмгий арга хэмжээ авахгүй бол Хятад чимээгүйхэн биднийг өвөр монгол шиг болгож орхино. Монголд байх хятадууд энэ чигээр өсөөд байвал тэдний тоог хазаарлахгүй л бол хүний тоогоор бүгдийг шийдэх ардчилсан монгол улсын тусгаар тогтнолын хана хэрэм нуран унана. Өвөр монгол мэт хятадын нэг муж, хятадад ууссан эрлийз хурлийзууд болчихно. Вьетнам болон Америкийн дайны үед Вьетнамчуудаас яагаад энэ хүчирхэг Америктай дайтаж байгаа юм бэ гэж асуухад “Бид өөрсдийн тусгаар тогтнол, цус вьетнам хүмүүсээ авч үлдэхийн тулд 1000 жилийн турш Хятадыг эсэргүүцэж тэмцсээр ирсэн. Нэгэн цагт Францчуудын колончилолд орж байсан байсан ч тэр цаг үед хүртэл хятадуудын бөгсийг долоосноос францчуудын баасыг идсэн нь дээр гэж үздэг байсан. Бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Хятадтай ч Америктай ч тэмцэхээс шантрахгүй гэсэн байдаг.” Монголчууд бид ч мөн тусгаар тогтнол, монгол түмнийг авч үлдэхийн тулд Хүннү гүрний үеэс л Хятадуудтай дайтсаар ирсэн. Бид 2500 жилийн турш Хужаа нартай тэмцсээр ирлээ. Вьетнам, Бирм зэрэг улсууд шиг улс үндэстнээ хамгаалахын тулд энэ тайван цагт ч тэмцлээ зогсоож яавч болохгүй. Учир нь хятадуудын хятадчилах бодлого ганц хором ч зогсохгүй шүү дээ. Бирм, Вьетнамын нэгэн адилаар хятадад уусахгүйн тулд хятадтай харьцах харьцаандаа хатуу хамгаалах, бат зогсох байр сууриа илэрхийлж тэр дүрмийг цаасан дээр буулгахгүй байлаа ч аливаа ажил үүрэгт хэн бүхэн дагаж мөрдвөл зохино. Ингэхийн тулд ЭБЭХ-ний салбар, нийгмийн салбарт хятадыг 25%-с илүүтэй оролцуулахгүй байх. Уул уурхайн эрдэс баялаг, эрчим хүч үйлдвэрлэх, аймаг хотын хүн ам, боловсрол, соёлын салбарт хятадуудын тоо, тэдний оролцоо 25%-с бага байх ёстой
2012-02-29