Халдварт өвчнөөр 7220 хүн өвчилжээ
2012-03-12

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр 2012 оны эхний хоёр сард халдварт өвчнөөр 7220 хүн өвчилжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 987 хүн буюу 15.8 хувиар нэмэгдэж, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 14 хүн буюу 6.9 хувь, сүрьеэгээр 23үн буюу 3.7 хувиар буурсан аж.   Халдварт өвчний хувь нэмэгдэхэд тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 52 хүн буюу 8.2 хувь, трихомониаз өвчнөөр 40 хүн буюу 6.1 хувь, салхин цэцгээр 36 хүн буюу 5.8 хувь, вирүст хепатитээр 19 хүн буюу 0.8 хувь, гонококкт халдвараар таван хүн буюу 0.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин