Хар тамхины хэргийг шүүнэ
2012-03-13

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон. Тэрбээр шүүхийн шийдвэрийг хэсэргүүцэж шат шатны шүүхэд хандсанаар Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тэгвэл  түүнд холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дууссан тул  шүүх хурал нь  Баянзүрх дүүргийн шүүхэд нөгөөдөр 16.00 цагт болох юм байна.

Түүнд өнгөрөгч онд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан билээ.
Shuud.mn
Сонин хачин