“Шивээ овоо” ХК-ийн үнэт цаасны ханш буурчээ
2011-10-14

Монголын хөрөнгийн бирж дээр өчигдөр 22 үнэт цаас арилжигдсанаас 6 үнэт цаасны ханш өсч, 8 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 14.97 хувь өсч, “Шивээ овоо” ХК-ийн үнэт цаасны ханш 8.70 хувь  буурсан байна. Нийт 22 ХК-ийн 56.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 108.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс “А” самбарын арилжаагаар 18 ХК-ийн 94.8 мянган ширхэг хувьцааг 49.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 4 ХК-ийн 13.9 мянган ширхэг хувьцааг 6.7 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Арилжаагаар нийт 171 хэлцэл хийгдсэн байна. ТОП-20 индекс 20235.85 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 210.88 нэгжээр буюу 1.05 хувь  өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 81.2 тэрбум төгрөг болсон байна.
Shuud.mn
Сонин хачин
This atrcile keeps it real, no doubt.
2011-12-30