Монгол Улсын иргэд хилийн хуудас бөглөхгүй
2012-04-06

Хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас Хилийн боомтоор нэвтэрч буй Монгол Улсын иргэд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хилийн орох гарах хуудас бөглөхгүй байх шийдвэр гаргажээ. Харин гадаадын иргэд улсын хилээр нэвтэрч буй нийт зорчигчдын 30 хүрэхгүй хувийг эзлэж байгаа учир хуучнаараа хилийн хуудас бөглөнө. Хил хамгаалах байгууллагаас агаарын тээврийн компаниудтай тохиролцон гадаадын иргэдийг  онгоцонд байхад нь хилийн хуудас тарааж бөглүүлэх аж. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар улсын хилээр дөрвөн сая хүн нэвтэрсний 72 хувь нь Монгол Улсын иргэд байгааг харгалзан, цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт гаргах үүднээс Хил хамгаалах байгууллагын удирдлагууд зөвхөн өөрийн орны иргэдийг хилийн хуудас бөглүүлэхгүй байхаар болсон байна. Дунджаар шалган нэвтрүүлэх боомтоор нэг зорчигчийг 30 орчим секунд зарцуулдаг бөгөөд цаашид үүнийг улам багасгаж, шуурхай үйлчлэх боломж бүрдэх ажээ. Мөн хилээр орох, гарах хуудсыг Хил хамгаалах байгууллага их хэмжээний зардал гаргаж хэвлүүлдэг тул уг шийдвэр хүчин төгөлдөр болсноор 14-15 сая төгрөгийн хэмнэлт гарах гэнэ. Түүнчлэн хилийн боомтууд 2007 оноос мэдээллийн нэгдсэн сүлжээнд шилжсэнээр зорчигчдын паспортыг уншуулахад тухайн хүний талаархи бүх мэдээлэл санд бүртгэгдэх болсон ч хилийн хуудас нэмж бөглөх нь ачаалал ихтэй томоохон боомтуудад дараалал үүсгэж зорчигчдыг багагүй бухимдуулдаг байжээ. П.Наран  
Shuud.mn
Сонин хачин
mash zuw shiidver, ern delhiin olon uls orond tegej bichdeg bolson, ene ih sain l da, orhod buglej bolno, garhad bol hereggui
2012-04-06
ЗА АШГҮЙ ДЭЭ. ИНГЭМЭЭР ДЭЭ.
2012-04-06
zocnin:
Mongolcnuuddaa iweel yzyylj bgaad talarhaj bna . IIm l baij bid mongol orni irged gedgeeree baharhana shyy dee zow bodlogo bna bayarlalaa.
2012-04-06
Mongol hunee bodson mash zuw shiidwer baina.Eh orondoo baigaa yum chin gadaadiinhnii hajuugaar ineegeed l garah yum baina.
2012-04-06