“Монгол, Чехийн Бизнес форум” болно
2012-04-25

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 24-25-нд Улаанбаатар хотноо болж байна. Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Чехийн хэсгийн даргаар Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховорка нар ажилладаг. Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт, төмөр зам болон хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, сайд Ц.Дашдорж Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийжээ. Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховоркаг дагалдан 40 гаруй бизнесийн төлөөлөгчид ирсэн бөгөөд хуралдааны үеэр “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулах юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин