Орон сууцны түлхүүр моргейжийн зээл
2012-05-08

Шинэ зууны эхэнд Мянганы замын бүтээн байгуулалтыг Мянгуужингийн үлгэр гэж зарим нь билэггүй амлаж байсан ч өнөөдөр монголчууд мөнөөх замаараа давхиж явна. Хоёр жилийн өмнө УИХ-аас 100 мянган айлын орон сууц барих “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталж, өнгөрсөн онд Засгийн газар хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Харин луу жилийн яг босгон дээр анх удаа орон сууцтай болох бага, дунд орлоготой иргэдэд зургаан хувийн хүүтэй 50 сая төгрөгийн зээл олгоно гэсэн нь олныг хошууруулав. Толгой хоргодох төдийхөн биш тохилог орон сууцтай болно гэдэг иргэдийн хувьд их амны хишиг. Цагтаа АНУ-д гэхэд энэ асуудал америк мөрөөдлийн хэмжээнд тавигдаж байлаа. Гэсэн ч тэнд үлгэр хэдийнэ дуусч, мөрөөдөл биелжээ. АНУ бол зарим судлаачдын үзэж буйгаар бизнест хөтлөгдсөн нийгэм, энэ талаараа Европоос ч илүүтэй. Зүүн Европын пост коммунист улсууд ерээд оноос “дөрвөн дугуйт, гурван өрөө, гурван хүүхэд” зорилт тавиад иргэдээ орон сууцаар бүрэн хангаж чадлаа. Ямар ч байсан таван ам бүлтэй айл гурван өрөө байр, амины унаатай болов. Цаг агаар нь манайхтай адил хүйтэн Канадын Засгийн газар айл өрхүүдээ 40 мянган ам.доллараар дулаахан хаустай болгосон. Саяхан Энэтхэгт нэг айлыг 400 ам. долларын өртгөөр орон сууцжуулах төсөл шалгарч, улс орныг хамарч эхлээд байна. Энэтхэг ганцхан дулааны улиралтай орон ч дэлхийд хоёрт ордог 1,2 тэрбум хүн амтай. Харин Сингапурын туршлага хамгийн олзуурхууштай. Анхны ерөнхий сайд Ли Куан Ю зуу гаруй жил Английн колони байсан, газрын баялаггүй, даавуун оромжтой загасчны тосгон бүхий жар далаад оны Сингапурыг 50 шахам жил удирдахдаа орчин үеийн орон сууцтай, зам тээвэр, дэд бүтэц дээд зэргээр хөгжсөн, ард иргэд нь ажилтай Азийн бар улс болгосон билээ. Тэр  Сингапурыг 15-20 жилийн дотор Япон, Солонгосын хөгжлийн түвшинд хүргэнэ гэж байсан юм. Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогоор 740 мянга гаруй өрхтэй гэсэн тоо гарсан. Хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрч, тэдний 63 хувь нь гэр хороололд амьдардаг. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болсон хагас сая шахам яндангийн утаа, 160 мянган жорлонгийн нүх эндээс эхтэй. Хэдийгээр бид хамгийн сүүлийн үеийн интернэтэд нэвтэрч, гар утас барьж, автомашин унаж, хотын төвийн өндөр шилэн байшингуудад дэлхийд нэртэй дэлгүүр, зочид буудлын сүлжээ нээгдэж байгаа ч хот, хөдөөгөөрөө талцаж, гэр хороолол, орон сууцанд амьдардгаараа ялгарч байна. Иймээс Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууцны хороолол, хотхон, бүсийн тулгуур төв, аймгийн төвд 25 мянган айлын орон сууц барих их ажил эхэлсэн. Одоогоор Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн эхний ээлжинд нийслэлд 54 компанийн 62 мянга, хөдөө орон нутагт 17 аймгийн 12 мянган айлын орон сууцны барилга шаардлага хангасан хэмээн үзжээ. Тэдгээрийн 28 мянга нь жил хагасын дотор ашиглалтад орох юм. Харин бодит байдлаар дөнгөж 6341 нь болзолд заасан 50 ам. метр талбайтай байрт багтсан нь сард 800 мянган төгрөгөөс багагүй орлоготой өрх, анх удаа байр авах гэсэн иргэдийн эрэлт хэрэгцээний өчүүхэн хэсэг юм. Улаанбаатарын амьдралын түвшин доогуур 210 мянган өрхийн хэд нь 50 саяын 10 хувийн урьдчилгаа өгөөд сар болгон 360 мянган төгрөг төлж чадахыг хэлэхэд хэцүү. Гэсэн ч  орон сууц нь зээлийн баталгаа болж, 20 жилийн урт хугацаа нь хүмүүст итгэл найдвар төрүүлж байна. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам бол өмч, юуны өмнө газар, орон сууц билээ. Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацааны зээлийг Америкт моргейж, Европт ипотек гэж нэрлэдэг. Манай улс Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультай болоод ойндоо хүрээгүй байна. Албан ёсны баримт бичигт ипотекийн хууль нэрээр яригддаг л даа. Моргейжийн зээлд хамрагдсан хүмүүст байнгын ажлын байртай байх ёстой гэсэн хатуу зарчим үйлчилдэг. Тиймээс хүмүүс мэргэжил боловсролтой бол ажилтай, ажилтай бол орон сууцтай болоход илүү дөхөмтэй. Монгол санхүүгийн моргейжийн системийн Америк загварыг хуулбарлах бус, өөрийн нөхцөлд тохируулан хэрэглэх учиртай. Моргейжийн зээл гэдгийг нэг талаас барьцаат зээл, нөгөө талаас хөрөнгө хадгалах эрх гэж тайлбарлаж болно. Монголчуудын толгойд “өргүй бол баян” гэсэн сэтгэхүй ноёлдгоос тэтгэвэрт гарах дөхөхөөрөө ихэвчлэн орон байрны бараа хардаг. Тэгвэл “өрөнд баригдах дуртай”  гадаадынхан арав хорин жил тохилог сууцанд амар тайван амьдарч байгаад өрөө төлж, өмчтэй болдог. Моргейжийн зээлдэгчийн өмч нь хүүгийн хамгаалалтад байдаг учир өмчийг захирах эрхийг хязгаарладаг. Зээлийн хэмжээ бодит, зарцуулалт нь тогтвортой, зээлийн нэрлэсэн үнийг эргэж төлдөг бол бас доош нь буулгаж болдгоороо онцлогтой. Шинэ тулгар Хөгжлийн банк Засгийн газрын 200 тэрбум төгрөгийн бондыг арилжаалан, хөрөнгө босгож амжаагүй байхад Капитал, Төрийн банк иргэдэд моргейжийн зээл олгох ажлыг хариуцаж эхэлсэн. Харин одоо Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр таван жилийн хугацаатай 580 сая ам. долларын бонд амжилттай гаргасан тухай “Евразиа Капитал” мэдээллээ. Эдгээр бондын санхүүжилтээр Сайншандын аж үйлдвэрийн парк, шинэ төмөр зам, 100 мянган айлын орон сууцны төслийг санхүүжүүлэхэд 6,2 тэрбум ам. доллар шаардагдах юм. Ямар ч улс төсөв, даатгал, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлээсээ хөрөнгө босгодог бол манайх зөвхөн санхүү дээрээ түшиглэж ирсэн. Өнөөдөр орон сууцжуулах төрийн зөв бодлого захиргааны хүнд сурталтай тулгарч, нийгэмд бухимдал үүсгэж байгааг нуухын аргагүй. Төрийн үйлчилгээний байгууллагуудын үүдэнд архивын түүхчилсэн лавлагаа, хугацаа хэтэрсэн зээлийн өргүй гэсэн баримт, гэмт хэрэгт холбогдоогүйг баталсан бичиг авахаар хүмүүс урт дараалалд зогсч, тэр тоолонгоор хураамж төлж буйгаа ярьж байна. Нөгөөтэйгүүр эрийн цээнд хүрч, өрх тусгаарласан хүүхдүүд эцэг эхийнхээ орон сууцны ордер дээр хамтран эзэмшигчийн бүртгэлтэй байгаа нь залуу гэр бүлийн анх удаа байртай болох хүсэлд санамсаргүй саад болов. Мөн барилгын компаниуд орон сууцны нэг ам. метр талбайн үнийг даруй 100-200 мянган төгрөгөөр нэмжээ. Зарим нь урьдчилгаа 10 хувийн оронд 30 хувийг нэхэж байна. Өмнөх Засгийн газрын өнгөнд 40 мянган айлын орон сууц хөтөлбөрт тавигдах шаардлага бүрхэг байсны адил одоо ч барилгын материалын чанар, газрын үнэлгээ тун баримжаагүй байгаа нь ашиг хайгчдын олзны үүдийг нээж магадгүй. “Шинэ бүтээн байгуулалт”-ын орон сууцны хороолол, хотхон барих газрын дэд бүтцийн байгууламжийг улсаас барьж өгнө гэсэн боловч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянголын амыг эс тооцвол дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам шинээр тавьсан газар алга. Хотын төвийн дэд бүтэцдээ ойр газруудад гэр хороолол байрладаг. Иргэдэд өмчлүүлсэн тэдгээр газарт зэрэглэл тогтоосон мөртлөө одоо хэр оновчтой үнэлгээ хийсэнгүй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны тогтоолоор баталсан “Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журам” нэрийн дор “А” зэрэглэлийн 700 ам. метр газрыг 30-40 сая төгрөгөөр үнэлж, газрын нийт үнэлгээг харгалзан орон сууцанд оруулах, эсвэл тогтоосон хэмжээнд хүрээгүй тохиолдолд шинэ суурьшлын бүсэд газар заан нүүлгэн шилжүүлж, нөхөн олговор олгохоор шийджээ. Иргэний өмчилсөн  тэр газар дээр арван хэдэн давхар байшин барьж, хэдэн тэрбумын үл хөдлөх хөрөнгө босгочихоод дөнгөж 40 саяар үнэлж болно гэж үү. Монгол Улсын иргэн өмчийнхөө газар дээр барилга барих эрхтэй, төрөөс дэмжлэг авах эрхтэй, газраа өөрөө үнэлэх ч эрхтэй. Өнгөрсөн жил гэр хорооллын газар чөлөөлөхөд улсаас 24 тэрбум төгрөг зарцуулсан гэх авч энэ онд 10 тэрбумыг төсөвлөсөн байна. Төрөөс төдийлөн хөрөнгө мөнгө шаардахгүй, 100 мянган айлын орон сууцны ажлыг эрчимжүүлэх арга зам багагүй бий. Юуны өмнө төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, иргэд цаг заваа үрж, элдэв бичиг баримт хөөцөлддөг явдлыг цахим хэлбэрт бүрмөсөн шилжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг тов тодорхой болгон, барилгын компаниудад чанарын өндөр шаардлага тавих, нэгэнт урьдчилгаа төлж санхүүжилтээ хийсэн иргэдэд байрыг заасан хугацаанд нь хүлээлгэн өгөх, хугацаа алдсан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг арга механизм үгүйлэгдэж байна. Орон сууц, хүн амын тооллогын дүнгээр 800 мянган иргэн байртай болохыг хүсч, жилд 15 мянган айлын сууц ашиглалтад орж байгаа нь эрэлт, нийлүүлэлтийн хол зөрүүг илтгэнэ. Засгийн газрын сүүлчийн хуралдаанаар нийслэлийн найман дүүрэг, найман аймгийн төвд баригдаж байгаа 44700 айлын байрыг 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт багтаасан байна. Гэсэн ч хоёрдугаар сарын сүүлчээр гарсан зургаан хувийн хүүтэй зээл олгох шийдвэр банкуудыг шавдуулж эхэлсэн нь багагүй ачаалал үүсгэж байгаа юм. Өргөдөл хүлээн авсан эхний долоо хоногт ОССК-иас 100 иргэний зээл хүссэн баримт материалыг арилжааны банкуудад шилжүүлжээ. Хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд тав тухтай орчинд амьдрах тохилог орон байртай болохын тулд оновчтой сонголт хийх нь ирээдүйдээ чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт билээ. “Шинэ бүтээн байгуулалт”-ын орон сууцжуулах зорилтот хөтөлбөр XXI зууны Монголын нийгмийн эгэл бор иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, байгаль орчны бохирдлыг багасгах, ажлын байр бий болгох, хөдөө орон нутгийг хөгжүүлж, хот руу чиглэсэн нүүдлийг багасгах үр дүнтэй алхам юм. Монголчууд бид “Хар гэртээ хаан, бор гэртээ богд” гэдэг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх эхлэл орчин үеийн орон сууцны түлхүүр монголчуудын гарт бий. Ж.Батзандан
Shuud.mn
Сонин хачин
oron suuts oldohgui bna. tiimees 55 m2 gedgee 60 bologvol yasiin be oron suuts ch ih bolj uun.gee dagaad hymdarch magadgui
2012-05-09
эрка:
Яригдах сэдэв болгоноор хоосон шоу хийхээ боль Хэрэгтэй юм хийж ард олныг уймуулэх емхий бодлогоо зогсоож уз хужаа минь
2012-05-09
zorogtoi uragshaa
2012-05-08
khksi:
гэр бүлээрээ визний наймаачид. Монголчууд тэнэг болохоор гоё юм ярихаар итгэх хоббитой юм даа. Оюу толгойгоор улс төр хийж хэдий хирийн мөнгө луйвардсанаа юу боллоо гээд хэлэхэв дээ. Сайн хараарай. их залжин худлаа нэг л хуурмаг...
2012-05-08
Зочин:
Батзандан гуай та мэдэмхийрээд байлгүй наад 100 айл чинь луйвар болоод эхэлцэн байна энэний араас хөөцөлдөж зогсоогооч дээ
2012-05-08
god:
 Ё.ОТГОНБАЯРЫН САЙДЫН БАЛГААР МАН-ЫН ХӨТӨЛБӨР НУРЖЭЭ 2012 оны 04 сарын 30 нд МАН-ын сонгуулийн амлалтыг сөхөж үзвэл “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт” хэмээх 3-р бүлэгт “ЕБС-ын бүх багшыг зөөврийн комьютертэй болгоно” гэсэн заалт бий. Амласан бол өгөх ёстой тул хариугүй бүтдэгийн даваан дээр асуудлыг гардан хариуцдаг БСШУ-ны сайд нь намынхаа амлалтаар гараа угааж орхижээ. Үйл явдлыг эхнээс нь сөхвөл Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая долларыг зарцуулахаар болсон. Эрүүл мэндийн салбар 22 тэрбумаа авчихсан тул Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор бүх багш нарыг зөөврийн комьютерээр хангахаар болж энэ ажлыг БСШУЯ-нд даалгажээ. Ингээд эмгэнэлт инээдмийн жүжиг эхлэх нь тэр. БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төсөлдөө “Шинэ зууны боловсрол” гэдэг гоё нэр өгч өнгөрөгч 2-р сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлажээ. Уг тендерт Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компаний консерциум оролцсон аж. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ. Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал ахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулахын хамт хорооны ааш зан гэнэт өөрчлөгдсөн гэнэ. Тендерт оролцогчидод тавьж байсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Гэтэл уг тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар ахнаасаа яригдаагүй. Ингээд тэр давуу тал нь “ZTE”-д “байгаа” болж таарсан бөгөөд энэ нь бусад оролцогчдоос илүү гарах технологийн давуу тал мөн гэсэн албан ёсны дүгнэлтийг Мэдээлэл харилцаа холбооны газар гаргаж өгчээ. Гэтэл “технологийн давуу” талтай өнөө компани нь ямар ч комьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон хайхарсангүй. Салхи хаашаа эргэх нь тодорхой болж үүнийг дараа дараагийн санаанд оромгүй явдлууд баталжээ. “Haier” компани луу хаа хамаагүй иргэн, компаниас “хамтран ажиллах” санал тавьж эс зөвшөөрвөл “ZTE” ялах байх шүү гэж “эелдэгээр” сүрдүүлсэн гэнэ. Тухайлбал “Алтайтрейдинг” компаний гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан Жавзмаа гэгч эмэгтэй “бидэнтэй тохиролц, үгүй бол тендерт унана шүү” хэмээн шулуухан хэлжээ. Энэ компани хэний мэдлийнх болох нь бүгдэд ойлгомжтой. Тэгэхээр тендерийн будлианд “Алтайтрейдинг” шууд болон шууд бусаар оролцсон эсвэл энэ компаний нэрийг барьсан болж таарч байна. Дээр нь “тохиролцох” гэсэн хэнд ч мэдээжийн үгийг тайлбарлах хэрэггүй биз. Эцэст “ZTE” тохиролцож “Haier” тохиролцоогүй тул БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал 3-р сарын сүүлээр “Шинэ зууны боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдэж. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө нь СЯамны төрий нарийны үүргийг орлон гүйцэтгэгч, нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга С.Мягмардашаас “ZTE”-тэй гэрээ хийх зөвшөөрлөө авчихсан байж. Тендер аль хэдийн дээгүүрээ шийдэгдчихсэн байсан гэсэн үг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдэгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллароор хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг. БСШУЯ таг дуугай суугаад байхаар нь Сангийн яаманд хандаж. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ. Гайхшаа барсан “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад 2 шинжээчийг томилж өгч. Шинжээч бүсгүйчүүд хоёрхон өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг “шургуу судалж” үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байгаа гэсэн үндэслэлийг баталж Үнэлэгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж “дүгнэжээ”. Эцэст нь “Haier” холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргах үед нөгөө таг чиг байсан БСШУЯ-ныхан эргээд холбогдох нь тэр. Эхний удаад төрийн нарийн бичиг Д.Далайжаргал нь “гал унтраах” гэж баахан гүйжээ. Тэрээр “Haier” аргадан “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр ч уулзалт хийн ёс зүйгүй загнасан аж. “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж “ZTE”-ийн төлөөлөгч ч үүнийг нь баталсан нь Монголд тендер ямар будлиантай явагддагийг гэрч мөн. Комьпютер нийлүүлэх тендерт компьютер үйлдвэрлэгдэггүй компанийг ялуулаад тэр нь ялагдсан компаниасаа компьютер худалдан авах юм гэнэ. Гэсэн ч “Haier” заргаасаа буцаагүй тул голлон тоглогч нь арга буюу ил гарч иржээ. Тэр нь Ё.Отгонбаяр сайд байсан бөгөөд цагтаа түнш явсан “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж гарчээ. Үүнийхээ тулд албан ёсны айлчлалаа хүртэл ашиглажээ. Тэрээр 4-р сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компаний төв байранд урьдчилан тохиролгүйгээр давхиад орчихсон гэнэ. Монголын том сайд гэнэт ороод ирсэнд цаадуул нь учиргүй гайхаа биз. Дээр нь өрсөлдөгч болох “ZTE” компанийхан бараа болж явааг хэлэх үү. Ё.Отгонбаяр сайд шууд л тохиролцоё, өргөдлөө тат хэмээн дарамт шахалт үзүүлээд монгол төрийн нэрийг ёстой нэг шавар шавхайтай холиод хаячихаж. Тендер будлиантай болсон талаарх заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч хятад захирлууд нь зөвшөөрсөнгүй. Одоо тендерийн маргаан өндөр авсаны дээр “ZTE”-д нь өгье гэсэн ч өөрсдөө компьютер үйлдвэрлэдэггүй тул юу ч байхгүй тул Ё.Отгонбаяр сайдыг намын нөхөд нь “амлалт аллаа” хэмээн зүхээд эхэлжээ. Дээрх бүх явдал сайдыг нөгөө алдарт “10 хувийг” авсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Тийм л биш юм бол яагаад компьютер үйлдвэрлэдэггүй, өндөр үнийн санал хэлсэн компанийг ялуулсан юм бол. Тэгээд ч “ZTE” нь улс төрчидөд хээл хахууль өгсөн хэрэгт байнга л нэр холбогдож явдаг компани. Ё.Отгонбаяр сайд Зайсанд 420.0 сая төгрөгийн байранд амьдардаг, 780 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гэсэн. Тэгвэл багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх тендерийн 46 сая долларын 10 хувь нь бараг таван тэрбум төгрөг болохыг хүүхэд ч бодоод гаргаад ирнэ дээ. Түүний байн байн Булган аймгийг тойроод байдаг их мөнгө хаанаас гарч байгаа нь ч ойлгомжтой болох шиг. Боловсролын төлөө хамаг хүч чадлаа зориулна хэмээн сайрхдаг Ё.Отгонбаяр сайд эргээд боловсролын салбараа шимэгч, хэдэн багш нарын итгэлээр тоглогч гэдгээ ийнхүү харуулжээ.
2012-05-08
uragshaa Zandaan hend ch hezee ch buu buuj ug
2012-05-08
Батзандан, Тэмvvжин нарын залуучуудаа АН дэвшvvлж байж АН ялна.
2012-05-08
MоАХ:
Батзандан миний дvv заавал нэр дэвшээрэй, МоАХ чамайг бvрэн дvvрэн дэмжинэ.
2012-05-08
uragshaa Zandaan hend ch hezee ch buu buuj ug
Батзанданд бид дургүй байсан үе бий гэвч хажууд нь төрөөс төрсөн луйварчингууд бүр аюултай болоод байна.
2012-05-08
khksi:
гэр бүлээрээ визний наймаачид. Монголчууд тэнэг болохоор гоё юм ярихаар итгэх хоббитой юм даа. Оюу толгойгоор улс төр хийж хэдий хирийн мөнгө луйвардсанаа юу боллоо гээд хэлэхэв дээ. Сайн хараарай. их залжин худлаа нэг л хуурмаг...
Батзандан, Тэмvvжин нарын залуучуудаа АН дэвшvvлж байж АН ялна.