Б.Болортуяа: Олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломжгүй болголоо
Дэлхийн эрхийн тэмцээнд оролцох 7 тамирчиндаа ( 4 эрэгтэй, 3 эмэгтэй ) бүгдэд нь амжилт хүсье. Ялангуяа жингийн өрсөлдөгч Б.Хуландаа эрхээ заавал аваарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Чиний төлөө залбирах болно. Бөхөд хайртай түмэн олон минь одооноос энэ сэдвийг хааж, шүүмжлэл хэрүүл хэлцэлээ зогсоож, тэмцээнд оролцох тамирчдадаа зөвхөн сайныг ерөөж үдэцгээе. Азийн эрхийн тэмцээнд оролцоод эрх авч чадаагүй бүх тамирчдад боломж байсан шүү. Алдаагаа бусдаас хайхгүй байх нь тамирчдын баримтлах ёстой зарчим юм.













