Антальягийн их дуулгаас Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртэв
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Данийн Матиас Мадсен, Швейцарын Даниэл Эйх нарыг ялсан Б.Гончигсүрэн Оросын Арман Адамианд ялагдаж дагахаар болсон. Улмаар дагахад Нидерландын Майкл Коррел, Бразилын Леонардо Гончалвеш нарыг ялж хүрэл медаль хүртжээ.

















