Дулааны шугамын худагт хүн түлэгджээ
“Нийслэлийн Баянгол дүүрэгт дулааны шугамын худагт түлэгдсэн хүн байна” гэсэн дуудлагын дагуу шуурхай бүлэг 105-ийн тасаг ажилласан байна. Тэднийг газар дээр нь очиход оршин суух тодорхой хаяггүй, согтууруулах ундаа хэрэглэсэн 30 настай эрэгтэй У нь тус дүүргийн Номин их дэлгүүрийн урд автозамын тусгаарлах зурвасын голд дулааны шугамын худагт баруун хөлний гуяны хэсгээ түлсэн байжээ. Шуурхай бүлэг тухайн хүнийг гаргаж яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ