
Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон төслийн нэг бол Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх хатуу хучилттай 13,7 км авто замын ажил хийгдэнэ. Яармагийн гүүрнээс Нисэх буудал хүртэлх зам нь 1961 онд баригдаж, 1968 онд хатуу хучилттай болгосноос хойш засвар хийгдээгүй өдий хүрсэн аж. Харин одоо тусгаарлах зурвас бүхий хоёр зорчих хэсэгтэй, зургаан эгнээтэй, нийт 28-46 м өргөн болгож бүрэн шинэчлэх ажлын нээлт өнөөдөр болж, тендерт шалгарсан гүйцэтгэгч ажилдаа орлоо.
Энэхүү зам нь олон улсын нисэх буудлыг нийслэлтэй холбосон төдийгүй Улаанбаатар хотын баруун, зүүн талыг холбосон нэгэн шинэ зам болох Богд уулын ар хормойгоор тавих замтай холбогдож, нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал үүрэгтэй аж. Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн хотын дарга тус замын зураг төсөл, трасттай газар дээр нь танилцан, графикийн дагуу хийгдэх бүхий л ажлын бэлтгэлийг сайтар хангасан аж. Уг зам төлөвлөсөн хугацаа ёсоор ирэх оны аравдугаар сард ашиглалтанд орох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ