
“Нутгаа дуурсгана” барилдааны шигшээ барилдаан 5-р сарын 5, 6-ны өдөр эхэлж 12, 13-ны өдрүүдэд өнжсөн бол ирэх амралтын өдрүүдэд үргэлжилж дүнгээ гаргана. Хэсгээсээ нэгээр гарч ирсэн “Увснуур”, “Таванхан”, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээд шигшээ барилдаанд 3 оноотойгоор, “Хантайшир”, “Бөхбилэгт”, “Их Монголын хүчтэн” дэвжээд 0 оноотойгоор өрсөлдөж байгаа ажээ. Хоёр өдрийн барилдааны дараах байдлаар онооны харьцаа ямар байгааг хүргэж байна.
1. Увс аймгийн Увс нуур дэвжээ 7 оноо
5-05-нд Бөхбилэгтийг 26 : 10-р ялж 3 оноо
5-06-нд Таванхантай 18 : 18-ð тэнцэж 1 оноо
2.Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ 7 оноо
5-05-нд Хөвсгөлийн хүчтэнийг 7 : 29 -р ялж 3 оноо
5-06-нд Увснууртай 18 :18 -р тэнцэж 1 оноо
3. Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ 3 оноо
5-05-нд Таванханд 7 : 29-р ялагдаж 0 оноо
5-06-нд Их Монголын хүчтэнд 14 : 22-р ялагдаж 0 оноо
4. Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээ 4 оноо
5-05-нд Хантайширтай 18 : 18-р тэнцэж 1 оноо
5-06-нд Хөвсгөлийн хүчтэнийг 22 : 14-р ялж
5. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ - 3 оноо
5-05-нд Увснуурт 10 : 26-р ялагдаж 0 оноо
5-06-нд Хантайширыг 21 : 13-р ялж 3 оноо
6. Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 1 оноо
5-05-нд Их Монголын хүчтэнтэй 18 : 18-р тэнцэж 1 оноо
5-06-нд Бөхбилэгтэд 13 : 21-р ялагдаж 0 оноо
VII-IX
1. Төв аймгийн Дүнжингарав дэвжээ 3 оноо
5-05-нд Ховдыг 9 : 27- р ялж 3 оноо
5-06-нд өнжсөн
2. Дундговь аймгийн Түшээт ханы аварга дэвжээ 3 оноо
5-05-нд өнжсөн
5-06-нд Ховдыг 13 : 23- ялж 3 оноо
3. Ховд аймгийн Ховд дэвжээ 0 оноо
5-05-нд Дүнжингаравт 9 : 27-р ялагдаж 0 оноо
5-р сарын 06-ны өдөр Түшээт ханы аваргад 13:23-аар ялагдаж 0 оноотойгоор шигшээ барилдаан үргэлжилж байна. Ирэх бямба, ням гарагийн барилдааны хуваарийг харахад тэргүүлж яваа Увснуур дэвжээ хүчтэй өрсөлдөгчдийн нэг Их Монголын хүчтэн дэвжээ, Хөсвгөлийн хүчтэн дэвжээдтэй, Таванхан улсын заан Д.Рагчаагаар ахлуулсан Бөхбилэгтийнхэн болон гарьдуудаар ахлуулсан Хантайширынхантай хүч үзэх гэж байна. Тус дэвжээдийн хооронд хэрхэн гал гарч, хэн нь тодрон гарч Луу жилийн тэргүүн дэвжээгээр шалгарч нутгаа дуурсгахыг 19, 20-ны өдрүүдэд л харах үлдлээ. Мөн 7-9-р байрын төлөө өрсөлдөж байгаа Дүнжингарав, Түшээт ханы аварга дэвжээдийн хоорондын барилдаанаар энэ хэсгийн хувь заяа шийдэгдэх ажээ.
5-р сарын 19-ны бямба гарагт:
1. Хантайшир - Хөвсгөлийн хүчтэн Түшээт ханы аварга - Дүнжингарав
2. Увснуур - Их Монголын хүчтэн
3. Бөхбилэгт - Таванхан
5-р сарын 20-ны ням гарагт:
1. Таванхан - Хантайшир
2. Их Монголын хүчтэн - Бөхбилэгт
3. Хөвсгөлийн хүчтэн - Увс нуур
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ