Меркелийн нам ялагдал хүлээлээ

img

Германы баруун бүсийн орон нутгийн сонгуульд Меркелийн тэргүүлдэг Христийн Ардчилсан Нам ялагдал хүлээлээ. Эдийн засгийн бүсээ чангалах хатуу бодлого Европчуудыг туйлдуулж, иргэд зүүний чиг баримжаатай нам эвсэлд санал өгөхөд хүргэсэн гэж шинжээчид үзэж байна. Германы канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Консерватив нам Өнгөрсөн Ням гаригт болсон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээжээ. ARD телевизийн мэдээлснээр сонгуульд Германы гол сөрөг хүчин болох зүүн төвийн Социал Демократ нам болон Ногоон Намууд нийтдээ 51 хувийн санал авчээ. Эдгээр намууд 2 жилийн өмнө болсон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж байсан ч энэ удаад хууль тогтоох байгууллагад олoнхи болж чадсан байна. Парламентын сонгууль ойртсон үед Меркелийн Христийн ардчилсан нам ялагдал хүлээж байгаа нь түүний хувьд том цохилт болсон байна. Учир нь сонгууль дараа жилийн сүүлээр болно. Эдийн засгийн бүсээ чангалах хатуу бодлогоос болж Европын иргэд төсвийн зарцуулалтыг танахын эсрэг зүүн төвийн нам руу хандаж эхлээд байгаа нь саяын сонгуулиас харагдаж байна гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ судалгаагаар Канцлер Ангела Меркелийн хувийн нэр хүнд өндөр хэвээр байгаа, Герман даяар ч Консервативчүүдийн нэр хүнд өндөр хэвээр байгаа юм байна. Урьдчилсан санал асуулгаар Меркелийн тэргүүлсэн баруун төвийн эвсэл болон 1998-2005 онд Германы засгийн эрхэнд байсан зүүн төвийн Социал Демократ нам, Ногоон намын эвслийн аль нь олонхи болох магадлал бага байгаа юм. Тэгэхээр ирэх жил дахин эвслийн засгийн газар байгуулагдах магадлалтай байгаа юм. Магадгүй Канцлер Меркел дахин өөр улс төрийн хүчинтэй эвсэл байгуулж ч болох юм.   Н.Эдди

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

õàà ÷ ÿëäàã ÿëàãääàã ãýõäýý ìàíàéõ øèã ò¿ð¿¿ëæ áàðõèðààä áàéäã¿é þì
2012-11-23
Hehe:
Zuvuu Hurtsiig sullaad altsagnaad baisan yum
2012-05-16