Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай төсөл өргөн барилаа

img

УИХ-ын даргад Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Тогтоолын төсөлд Сэлэнгэ, Төв, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар зэрэг арав гаруй аймгийн нутагт орших байгалийн дурсгалт газар болон байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр хамруулахаар тусгасан байна. Улсын тусгай хамгаалалтанд авч буй газар нутгийг хамгаалах, зүй зохистой ашиглах асуудлыг БОАЖ-ын яам, холбогдох аймаг, сумдын Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлдэг ч энэ удаагийн хамгаалалтанд авч байгаа газар нутгуудын тухайд тусгайд нь шинээр хамгаалалтын захиргааг тус бүрд нь байгуулах шаардлагагүй юм байна. Ингэснээр улсын төсөвт нэмэгдэл ачаалал төдийлөн үүсгэхгүйгээр шийдэж болох боломжтой гэж cалбарын сайд УИХ-ын даргад мэдэгдсэн юм. Нөгөө талаар нэр бүхий газар нутгуудыг улсын тусгай хамгаалалтанд шинээр нэмж авснаар Засгийн газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг нэмэгдүүлэх зорилтын биелэлтэнд тодорхой ахиц гаргаж байгаа хэмээн салбарын сайд онцоллоо. У.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gantulga:
bolovsrol undurtei, ih ym hiiheer hun.
2012-05-17
дархан:
Би ардчилсан намыг дэмждэг хүн.Сайд болонгуутаа байгаль орчныг хамгаалах тал дээр өөрийн чинь хийж байгаа ажил баримталж байгаа бодлого чинь зөв санагддаг. Туул голд бохироо цутгаж байгаа үйлдвэрүүдийг хаана гэж телевизээр ярьж байсан .Одоо энэ хуулийн төсөл ч гэсэн.Урьд ажиллаж байсан яамандаа ч гэсэн Монгол хүний төлөө Монголын төлөө гэсэн байр суурин дээр бат зогсож байсныг чинь мэднэ. Таны ажилд амжилт хүсье.
2012-05-17
Ochko:
Bolj l bna shdee ene said harin gansukhiig bodwol ovoo yum hiigeed bgaa shdee
2012-05-17
ih um hiij bgaa hyn boloh gej bgaa um bhdaa ingej ajil hiideggyi umaa dyy hyy
2012-05-17