Стратегийн ач холбогдолтой салбарыг хавтгайруулжээ

img

УИХ “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ талаар Монголын Гүйцэтгэх захирлуудын клубээс эрхэм гишүүдэд санал хүргүүлжээ. Түүнд хуулийн төсөл нь ашигт малтмалын салбарт гадаадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн оролцоог хязгаарлах зорилготой боловч хамрах хүрээ нь тэлж, “стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа” гэдэг нэр томьёоллыг хэт туйлшруулан бизнесийн 16 салбарыг хавтгайруулан багтаажээ. Иймээс үндэсний бизнесменүүд гадаадын туршлага, дэвшилт техник технологиос суралцах, гадаадын хөрөнгө оруулалтыг боомилох, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлах, төрийн эрх мэдэл, шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Гүйцэтгэх захирлууд ашигт малтмалын салбарт гадаадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн оролцоог хязгаарлах асуудлыг шийдвэрлэх, бусад салбарыг стратегийн ач холбогдол бүхий салбарт хамруулах асуудлыг энэ удаа хойшлуулж, дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг оролцуулан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, гадаад орнуудын энэ төрлийн туршлагаас судалж, нарийн тооцоо хийсний үндсэн дээр дахин дахин авч үзэх нь зүйтэй гэсэн санал тавьжээ.   Х.Ариун  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дорнодчууд аа:
www.DNews.mn - Дорнодчууд аа, Энд уулзъя
2012-05-17