"Бид монгол хүүхдүүд-2012" тоглолт болно
“Монгол эгшиглэн” хамтлаг Олон улсын хүүхдийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн төлөө за гэж хэлье” уриан дор зохион байгуулагдах “Бид монгол хүүхдүүд-2012” нэртэй бие даасан тайлан тоглолтоо хийнэ. Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй уг тоглолт энэ сарын 31-ний өдөр Монгол бөхийн өргөөнд 16.00 цагаас болох юм байна.
Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг “Монгол ньюс” мэдээллийн танхимд өнөөдөр 11.00 цагаас хийх аж.
Дашрамд дуулгахад, “Монгол эгшиглэн” хамтлаг тоглолтоос орсон орлогоосоо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын тасгийн эрчимт эмчилгээний өрөөг шинээр тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулахад хандив өргөх гэнэ.
“Бид Монгол Хүүхдүүд-2012” тоглолтын ерөнхий санаачлагчаар “Эгшгийн учиг” ТББ, ерөнхий зохион байгуулагчаар “Монголын урлагийн залуучуудын холбоо”, хамтран зохион байгуулагчаар www.urlag.mn www.zaluu.com зэрэг сайтууд ажиллана.
Түүнчлэн ерөнхий ивээн тэтгэгчээр Ерөнхийлөгчийн тамгын газар, ивээн тэтгэгчээр ШУТИС , Улаанбаатар хот дахь Польтехникын коллеж, Сэлэнгэ пресс ХХК оролцох аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ