Ц.Мөнхбаяр нарыг шүүж байна
Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Отгонбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр 09.30 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэллээ. Хэрэгт холбогдсон Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 153.2 дугаар зүйлд зааснаар буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Уг хэргийн талаар эргэн сануулбал өнгөрөгч 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн “Пураам”, “Сентерра гоулд” компанийн техник руу олон удаа буудсан юм.
Хэрвээ тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ